
11-р сарын 10-нд Шанхай хотод Хятадын олон улсын импортын анхдугаар экспо амжилттай өндөрлөлөө. 6 хоног үргэлжилсэн тус экспод 172 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, 3600 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэн гаргаж, гадаад дотоодын 400 гаруй мянган бизнесмен худалдааны тухай ярилцан, 57 тэрбум 830 сая ам.долларын өртөг бүхий худалдааны гэрээ байгууллаа. Эдийн засаг, худалдааны иймэрхүү үр дүн дэлхийн эдийн засаг, худалдааны түүхэнд ховор юм. Иймээс үзэсгэлэн яармагт оролцсон улс орнуудын бизнесменүүд "баяртай гэж хэлмээргүй байна, ирэх жил дахиад ирнэ" гэцгээжээ...
Импортын экспо бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2017 онд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын үеэр дурдсан арга хэмжээ, мөн Хятадын шинэ ээлжийн өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг ахиулах том бодлого, дэлхий дахинд хандан зах зээлээ нээлттэй байлгах Хятад улсын чухал шийдвэр юм. Анхдугаар экспоны ололт амжилтаас үзвэл, Ши Жиньпин даргын шийдвэр, тухайлбал "эдийн засгийн даяаршил нь түүхийн зайлшгүй хандлага", "нээлттэй хамтын ажиллагаа олон улсын эдийн засаг, худалдааны эрч хүчийг нэмэгдүүлэх чухал түлхэц" гэдгийг бүрмөсөн нотоллоо. Экспоны үр ашиг дэлхий дахинд удаан хугацаанд үр шимээ хүртээх болно.
Импортын экспо нээлттэй байдлыг ахиулж, худалдааг чөлөөтэй болгох, дэлхийн эдийн засгийн өсөлтөд түлхэц болох юм. "Харилцан нээлттэй байвал хамтдаа урагшилж, харилцан хаалттай байвал бүгд ухрах болно". Даяаршлыг сөрөх, худалдааг ивээх үзэл өндийж байгаа өнөөгийн нөхцөлд, саяхан ОУВС энэ 2 жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 4-р сард 3.9 хувь байсныг аль алиныг нь 3.7 хувь хүртэл бууруулжээ. Дэлхий нийт үүнд улам эргэлзэж, шинэ боломж гарч, чөлөөт худалдаа хийж, сэргэх хүч дутагдаж буй эдийн засагт хүч сэлбэхийг хүсэж байна.
Хоёрт, импортын экспо нийтлэг ойлголтыг төвлөрүүлж, дэлхий нийт эдийн засаг, худалдааны чухал асуудалд хандах үзэл бодлоо ойртуулах юм. Дэлхийн экспорт импортын бусад экспотой харьцуулбал Хятадын Олон улсын импортын анхдугаар экспоны “өвөрмөц" тал бол тус экспо зөвхөн үзэсгэлэн зохион байгуулах төдийгүй, өнөөгийн дэлхийн эдийн засаг, худалдааны чухал асуудлаар ярилцсанд оршино. Экспоны үеэр олон улсын эдийн засаг, худалдааны Хунчяо форум болж "нээлттэй, шинэ бүтээмж, хөрөнгө оруулалт" зэрэг худалдаа, хөгжилтэй нягт харилцаатай гурван сэдэвт төвлөрч, 130 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 2000 гаруй төлөөлөгч яриа хэлэлцээ, солилцоо өрнүүлсэн юм.

Тус форумаар "Нээлттэй хөгжих замаар улс орнууд харилцан ашиг хүртэж, хамт хөгжин дэвшиж, өнө удаан хөгжиж чадна", Эдийн засгийн загварыг шинэчилж, худалдааны арга хэлбэрийг өргөтгөн, худалдааны амьжиргааны хүчийг нэмэгдүүлэх, "Олон улсын хөрөнгө оруулалтыг ахиулах талаар бүтээлч, зохицуулах төсөл эрэлхийлэх" зэрэг нийтлэг ойлголтод хүрсэн байна. Мөн, олон улсын санхүү, эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл, зөвлөхүүдийн форум, Дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах, инноваци хөгжлийн их хурал нь дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд санал санаачилга дэвшүүллээ. Эдгээр үзэл санааны гараа, харилцаа солилцоо нь экспог олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголтыг төвлөрүүлэх шинэ чухал индэр болсон нь дэлхий нийт эдийн засаг, худалдааны асуудалд хандахдаа үзэл бодлоо ойртуулахад тустай юм.
Хамгийн гол нь импортын экспо "Хамтдаа зөвшилцөх, хамтдаа бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах" үзэл баримтлалыг олонд харуулж, "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц" үзэл баримтлалын чухал практик болсон явдал юм. Экспоны үеэр хөгжсөн орнууд тэргүүний технологи, бүтээгдэхүүнээрээ оролцож, хөгжиж буй болон хөгжил тааруу орнууд улс орныхоо хүнс хөдөө аж ахуйн онцлог бүтээгдэхүүн, хувцас, хэрэглээний бүтээгдэхүүнээрээ оролцож, талууд тус тусын худалдааны боломж, зах зээлтэй боллоо. "Ганц цэцэг дэлгэрвээс хавар болохгүй, цэцэг бүхэн зэрэг дэлгэрвээс хавар болно" гэгчээр Ши Жиньпиний дурдсан, "Багтаамжтай хүртээмжтэй байж, улс орнууд хамтдаа хөгжих" санаачилга биеллээ олж, "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц" үзэл баримтлал хүн бүхний сэтгэлд гүн шингэлээ. Үүнтэй холбогдуулан ДХБ-ын ерөнхий захирал Роберто Азеведо: Экспо нь хөгжиж буй орнуудад төдийгүй хөгжсөн орнуудад үр шимээ өгсөн том чуулган боллоо гэж дүгнэжээ.

Импортын экспог жил бүр уламжлал болгон зохиохоор болсон. Одоо 200 гаруй аж ахуйн нэгж ирэх оны экспо оролцохоор бүртгүүлээд байна. Энэ нь эдийн засгийн даяаршлыг дэмжихийн тулд Хятад улсын гаргасан олон улсын олон нийтийн индэр болж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулж байна. Цаашид илүү нээлттэй, бусад оронтой хөгжлийн үр шимээ хуваалцах болно. Хятад улс импортын нөөц боломжийг нээх, зах зээлд орох боломжийг өргөтгөх, олон улсын бизнес эрхлэх орчин, гадаадад нээлттэй байх шинэ өндөрлөг бий болгох, олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг гүнзгий хөгжүүлэх зэрэг 5 талын зорилт тавьж ажиллах болно. ОУВС-гийн ерөнхий захирал Кристин Лагард: Хятад улс дэлхийд нэвтрэх, хөгжил дэвшилд хүрэх, ирээдүйд чиглэсэн гүүр байгуулж байна гэж дүгнэсэн юм.
