“Бээжин хотын 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпийн наадмыг дайчлан, байрлуулах ажлын хурлын” үзэл санааг хэрэгжүүлэх талаар, олон нийтийг цас, мөсний спортын үйл ажиллагаанд оролцуулах, Бээжингийн өвлийн олимпыг дэмжих санаачилгын дагуу 04-р сарын 2-нд Бээжин хотын Шижиншань дүүргийн сургууль, нийгмийн дүүрэг, байгууллага нэгжийн 1000-аад хүн спортын төвд цугларч, Шижиншань дүүргийн “Өвлийн олимпыг дэмжих бүх ардын цас мөсний спортын” арга хэмжээнд оролцжээ.

Арга хэмжээнд Бээжингийн олимпын наадам зохион байгуулах хорооны гишүүн, богино зайн тэшүүрийн дэлхийн аварга Е Чяобө оролцож бүх иргэдэд “Өвлийн олимпыг дэмжих бүх ардын цас мөсний спортын” санаачилга гаргаж, хүн бүрийг өөрөөсөө эхэлж хийхийг уриалж, цас мөсний спортод сайн дураараа оролцож, өвлийн олимпын үзэл санааг идэвхтэй уламжилж, соёл боловсролын үйл ажиллагааг сайн дураараа хэрэгжүүлж, цас мөсний спортоор биеэ чийрэгжүүлж, Өвлийн олимпыг халуун сэтгэлээр угтан авъя гэжээ.


