solongonews
Мянган хөгжимчин товшуур хөгжим нэгэн зэрэг тоглов
2016-05-30 18:06
Шиньжянд мянган хөгжимчин товшуур хөгжим нэгэн зэрэг тоглов.

Мянган хөгжимчин товшуур хөгжмийг нэгэн зэрэг хөгжимдөх үйл ажиллагаа Хятадын Шиньжяны Уйгар үндэстний ӨЗО-ны Тү Ве Ли шяньд 5 дугаар сарын 22-ны өдөр болж өнгөрлөө. Яруу сайхан товшуурын аянд Тү Ве Ли шяний III удаагийн товшуурын соёлын баяр ч нээлтээ хийлээ.

Зохион байгуулагч талын танилцуулснаар энэхүү мянган хөгжимчдийн эгнээ 10 шахам үндэстнээс бүрдсэн бол сурагчид болон ардын урлагчдаар гол болсон байна. Тэдний хамгийн бага нь 5 настай, хамгийн ахмад нь 65 настай аж.  Товшуур бол Казак үндэстний эртний хөгжмийн нэг болно. Тү Ве Ли шянь нь товшуурын нутаг хэмээгддэг бөгөөд бүх шяний 100 мянган иргэдийн 18 мянга гаруй нь товшуур хөгжимдөж чаддаг байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл