ФИФА буюу Олон улсын хөл бөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолд Испаний “Барселона” багийн довтлогч, Аргентины хөл бөмбөгч Лионель Месси оны шилдэг хөлбөгчнөөр шалгарчээ. ФИФА-гийн шагнал гардуулах ёслол Италийн Милан хотын Ла Скала театрт болсон байна.
Энэ шагналын төрөлд Л.Мессигээс гадна, Ливерпүүлийн тоглогч Виржил ван Дейк, Ювентусын тоглогч Криштиану Роналду нар өрсөлдсөн байна.
Өнгөрсөн улиралд Месси “Барселона” багт хийсэн 50 тоглолтод 51 бөмбөг оруулсан байна. 2017 оноос хойш зохион байгуулагдаж буй FIFA Football Awards шагнал гардуулах ёслолд Л.Месси анх удаа энэ шагналыг хүртэв.
Шагналын эзнийг дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн ахлагчид, хөгжөөн дэмжигч, сэтгүүлчдээс авсан санал хураалтын дүнгээр тодруулдаг юм байна.
