solongonews
Алшаа нутгийн залуу найрагчдын амжилтыг үнэлэн ярилцах хурал боллоо
2019-10-17 15:45
Алшаа нутгийн залуу найрагчдын амжилтыг үнэлэн ярилцах хурал боллоо.

Хятад, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Алшаа аймгийн Утга урлагийнхны холбоо, Алшаа аймгийн Зохиолчдын нийгэмлэгээс зохион байгуулсан Алшаа залуу шүлэгчдийн амжилтыг үнэлэн ярилцах хурал саяхан тус аймгийн төв Баян хотод болов.

Гучаад уран бүтээлч оролцсон уг хурлын үеэр Монгол Улсад номын нээлтээ хийгээд ирсэн Алшаагийн залуу яруу найрагчдаа угтан авсны зэрэгцээ тэдгээр уран бүтээлчдийн амжилт бүтээлийн талаар халуун яриа өрнүүлж, цаашдын шүлэг найргийнх нь талаар санал бодлоо солилцлоо.

Хурлын өмнө Алшаа нутгийн 15 залуу яруу найрагчийн “Утгын цэнхэр Алшаа" хамтарсан бүтээл болон залуу яруу найрагч С.Алтанчулуугийн “Сэтэрт модны үр жимс", Б.Цайсангийн “Үзгийн хяруу", Ц.Эрдэнэхишигийн “Зүүдний оршил", Ү.Алтанбаярын “Алтан жигүүрт", Д.Наянтайн “Зүг гэсэн зургаан номын нээлт Монгол Улсын Улаанбаатар хотод болж өнгөрсөн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл