solongonews
Хүчирхэг БИ-г сэрээцгээе!
2015-12-28 18:21
Өөртөө итгэлтэй эмэгтэй байхыг хүсч байгаа биз дээ? Өглөө бүрийг өөртөө урам өгч, гайхалтай “БИ”-г сэрээж байя. Үүний тулд дараах хэдэн алхмыг дагаарай.
 
БИ БОЛ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
Өглөөг угтахдаа хэлэх эхний үг бол “БИ ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БҮСГҮЙ”. Яагаад? Учир нь эмэгтэйчүүдийг маань энэ үг хамгийн хүчирхэг болгодог. Та өөрийнхөө юунд хайртай вэ? Нүд үү? Үс үү? Тэр бол таны гоо үзэсгэлэнг тодруулж өгөх зүйл юм шүү.
 
БИ БОЛ ХҮЧИРХЭГ
Шөнө нойтон дэртэй хонодог ч маргааш нь мартаад инээмсэглэж чадах та бол хүчирхэг эмэгтэй. Хүн бүхэн танд итгэхгүй, таныг муулж байсан ч бүгдийг сайн сайхнаар боддог бол та хүчирхэг эмэгтэй. Энэ үгийг өөртөө хэлж өглөө бүр хүчирхэгжиж байгаарай.
 
БИ БОЛ УХААЛАГ ЭМЭГТЭЙ
Магадгүй та сургуульд байхдаа математикдаа муу байсан байж болно. Гэвч бид бүгдээрээ өөр өөр зүйл дээр зузаан мэдлэгтэй байдаг. Танд ч гэсэн тийм мэдлэг байгаа, түүнийгээ ашиглаж өөрийгөө олоорой. 
 
МИНИЙ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО БОЛ...
Амьдралын зорилгоо олоогүй хүнд бүх зүйл утга учиргүй санагддаг. Гэвч танд бол амьдралын зорилго байгаа. Хэрэв байхгүй бол заавал олоорой. Өглөө бүр зорилгоо өөртөө сануулж “Үүнийг хийж чадна” гэж сэрээж байгаарай.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл