solongonews
Ван И Норвегийн гадаад хэргийн сайдтай уулзав
2018-08-02 16:24
Ван И Норвегийн гадаад хэргийн сайдтай уулзав.

Хятадын Төрийн зөвлөлийн  гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И 08-р сарын 01-ний өдөр Сингапурт Норвегийн ГХ-ийн сайд Ине Эриксен Сорейдетай уулзжээ.

Ван И: Өмнө хэдэн жил  Хятад Норвегийн харилцаа хүндрэл бэрхшээлд тулгарсан ч, хоёр талаараа маш хянуур зөвшилцөл хэлэлцээгээр дамжин хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалж чадсан юм. Өдгөө хоёр орны харилцаа нааштай хөгжлийн хандлагатай болж байна. Хятад улс 1 тэрбум 300 сая хүн амтай том гүрэн болохоор түргэн хөгжих нь хүн төрөлхтний нийгэмд асар их үүрэг гүйцэтгэж, Норвегийг оролцуулсан дэлхийн улс орнуудад хамтын ажиллагааны чухал боломж авчрах юм. Ирээдүйд хоёр талаараа гол чухал ашиг сонирхлоор харилцан хүндэтгэж, харилцан итгэлцлээ бэхжүүлэн,  Хятад-Норвегийн харилцааны хэтийн төлөвийг тасралтгүй хамтаар нээх ёстой. Манай  хоёр орон бүгд чөлөөт худалдааг эрхэмлэдэг болохоор энэ талаар хэлэлцээр байгуулахаа түргэтгэж, бодит үйл ажиллагаагаараа дэг журамд суурилсан дэлхийн  чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалахыг хүсэж байна гэв. 

Ине Эриксен Сорейде:  Норвеги Хятадын харилцаа хэвийн болсны дараа олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа түргэн шуурхай сэргээж буйд Норвегийн тал баяртай байна. Норвеги улс  Хятадын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, амин чухал ашиг  сонирхлыг хүндэтгэнэ. Түүнчлэн Хятад улстай өндөр дээд зиндааны хэлхээ холбоогоо  эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, тэнгисийн эдийн засаг болон өвлийн спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг нааштай үр дүнд хүргэхийг хүсэж байна. Өдгөө дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоо томоохон сорилт, заналхийлэлд тулгарч, Хятад улстай зөвшилцөл, зохицуулалтаа эрчимжүүлэн, маш хариуцлагатай хамтран ажиллахаар дамжин энэхүү тогтолцоог хамтаар хамгаалахад Норвегийн тал бэлэн гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл