solongonews
Нахиа “Алтан Түлхүүр” шагналаар энгэрээ мялаалгалаа
2017-11-10 11:45
Өвөр Монгол охин Нахиа Монгол Улсын “Алтан Түлхүүр” шагналаар энгэрээ мялаалгалаа.

    Монгол Улсаас Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотод суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ 11 дүгээр сарын 09-ний өдөр Харвардын Их сургуульд суралцах эрхийн бичгээр шагнуулсан Өвөр Монголын Хөххотын Монгол үндэстний дунд сургуулийн сурагч Нахиад Монгол Улсын “Алтан Түлхүүр”-ийн эзэн “Үлэмж сайн охин” шагналын тэмдэг, өргөмжлөл гардуулсан байна.

Монгол Улсаас Өвөр Монголын Өөртөө Засах  Орны Хөххотод суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ сурагч Нахиад тэмдэг, өргөмжлөл гардуулж буй нь 

    Энэхүү шагнал бол Монгол Улсын БСШУСЯ болон HAPPY GUYS гадаад хэлний мэргэжлийн сургалтын төвийн хамтарсан, Монгол Улсын БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг, HAPPY GUYS гадаад хэлний мэргэжлийн сургалтын төвийн захирал Б.Пүрэвдорж нарын гарын үсэгтэй том шагнал байгаа юм. Нахиагийн эх оронч хүмүүжил төлөвшил, бүтээлч хичээнгүй зан чанар, соёлч боловсон харьцаа, тусч өгөөмөр сэтгэл болон онц сурдаг хичээл зүтгэл, авьяас билгийг нь үнэлэн, урамшуулж шагнасан байна. 

“Алтан Түлхүүр”-ийн эзэн “Үлэмж сайн охин” шагналын тэмдэг, өргөмжлөл

Зохиогч: Цэлмэг
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл