Өвөр Монголын Өдрийн Сониноос зохион байгуулсан "2019 ·Дүр нийтлэл" уран сайхны тоглолт 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөххотод болзоо ёсоор болсон билээ.
Өвөр Монголын Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын Амьдрал гарагийн сониноос зохион байгуулсан "2019 ·Дүр нийтлэл" үйл ажиллагаа нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 12-р сарын 31-ны өдөр хүртэл зохион байгуулагдаж, Амьдрал гарагийн сонины нүүр хуудсанд "Дүр-Содон хүмүүсийн сонгодог нийтлэл" булан нээж, 50 эрхэм хүний суудал бэлтгэн, бүтэн жил нүүр хуудсандаа алдалгүй нийтэлсэн билээ.
Бүтэн жилийн турш 50 эрхэм хүний суудалд амжилт бүтээл үлэмж, авьяас билэг ихтэй, өргөн нөлөө тусгалтай 200 гаруй хүн бүртгүүлж, Өвөр Монголын бүх аймаг хотыг хамарч, 40 гаруй салбарын ажил төрөлтэй холбогдсон байна. Үүний дундаас дэлхийн шагналт шог зураач Б.Билэг, дэлхийн миссийн тэмцээний манлай Зол, жудо бөхийн дэлхийн аварга Сайнжаргал зэрэг 17 олны танил "Од дүр"-ээр шалгаран нийтлэгдсэн билээ.
17 "Од дүр" маань уран сайхны тоглолтын хойморт саатаж, өөр өөрийн авьяас чадвараа гайхуулсан байна. Залуу дуучин Мөнхзаяа, MUNI, Урьхан, Сурнаа нар ч ая дууны бэлэгтэй иржээ. Алтан микрофоны анхны эзэн монгол хөтлөгч Одонгоо, алдарт шүлэгч Ц.Цолмон нар тоглолтыг хөтлөн явуулсан байна.Тоглолтын үеэр зохион байгуулах комисс азтай үзэгч шалгаруулж номын бэлэг гардуулжээ.
