solongonews
2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэж таамаглажээ
2023-01-26 11:44
НҮБ-ын тайланд 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэж таамаглаж байна.

НҮБ 25-ны өдөр “2023 оны дэлхийн эдийн засгийн байдал болон хэтийн төлөв" тайланг нийтэлж, 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 2022 онд 3 орчим хувь байсан бол 1.9 хувь болж буурна гэж таамаглаж байна.

Цар тахал, Орос,Украины хямрал, өндөр инфляц цаг уурын өөрчлөлтийн нөлөөн дор 2022 онд дэлхийн эдийн засагт хүнд цохилт болж, 2023 онд дэлхийн эдийн засаг дарамттай хэвээр байх болно гэж тайланд дурджээ. Хэрэв макро эдийн засгийн байдал сайжирч эхэлбэл дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд 2.7 хувь хүртэл өсөх боломжтой. Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад нөлөөлж, 2023 онд олон орнууд эдийн засгийн уналтад орох эрсдэлтэй гэж үзжээ. АНУ, Европын холбоо болон бусад өндөр хөгжилтэй орнуудын өсөлтийн эрч суларч байгаа нь дэлхийн эдийн засагт мөн сөргөөр нөлөөлж байна.

Тайланд 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлт сайжирна гэж таамаглаж байна. Хятадын засгийн газар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, эдийн засгийн нааштай арга хэмжээ авснаар энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт хурдсаж, 4.8 хувьд хүрэх төлөвтэй байна гэв.

Дэлхийн олон хямралыг даван туулж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж тайланд үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж буй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх, өрийн дарамтыг бууруулах хүчин чармайлтаа нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байна гэжээ.

Зохиогч: МАО ЛЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл