solongonews
Ли Кэчян Их Британийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсон Жонсонд баяр хүргэв
2019-12-15 20:38
Ли Кэчян Их Британийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсон Жонсонд баяр хүргэв.

Ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 14-нд Борис Жонсонтой утсаар холбогдож, Их Британийн Ерөнхий сайдаар улиран сонгогдсонд нь баяр хүргэв.

Ли Кэчян: - Сүүлийн жилүүдэд Хятад, Их Британийн харилцаа хөгжлийн ерөнхий эрч хүчээ хадгалан, хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны нөөц хүчин асар их байна. Хятад, Их Британи нь НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд дэлхийн томоохон эдийн засагтай цогцууд байж, хоёр орны харилцаа нь дэлхий дахинд үр нөлөө үзүүлсээр байна. Хоёр тал харилцан хүндэтгэсэн үндсэн дээр улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад, Их Британийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, олон талт үзэл, нээлттэй дэлхийн эдийн засгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэжээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл