solongonews
Зуны цагт тарвас танд ямар тустай вэ?
2017-07-06 19:08
Зуны халуун өдөр тарвас идэх нь наршихаас сэргийлж цангааг тайлдаг. Тэгвэл зуны цагт тарвас идэхийн ашиг тус, анхаарах зүйлийг та бүхэнд танилцуулж байна.



 Эрт үед "Халуун үед тарвас идвэл, эм уух хэрэггүй" гэж хэлцдэг. Үүнээс үзвэл тарвасны ашиг тусыг хүмүүс аль эртнээс мэдэж байсан байх. Тарвас нь доорх таван талын ашигтай.
1. Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэдэг, тарвас идвэл илүү эрч хүчтэй болж, булчинлаг болох болно.
2. Тарвас антиоксидантаар үнэхээр баялаг. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагаа муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.
3. Ханиаднаас урьдчилан сэргийлнэ. Тарвас антиоксидантаар  баялаг бөгөөд энэ нь биеийн дархлааны системийг эрүүл байлгаж, ханиад хүрэх боломжийг бууруулна.
4. Булчинг амраана. Тарвас жимс кали, магнигаар маш баялаг. Зуны цагт биед маш их хэрэгцээтэй байдаг кали болон зүрх жигд ажиллуулж, даралт тогтвортой байлгадаг магнигаар баялаг гэсэн үг.
5. Тархийг тэжээлээр нөхнө. Тарвасанд ихээр агуулагддаг B амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэж, тархийг сэргэг байлгах, төвлөрөл болон санах ойг сайжруулахад тусалдаг.

Найруулагч: Ц. Уратунгалаг
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл