Хятад улсын Эдийн засгийн яам болон Хөдөө аж ахуйн яамнаас Өвөр Монгол, Хэ бей, Ляо Нин зэрэг 13 муж (ӨЗО)-д нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын бодлогын төсөл хэрэгжүүлэхээр болов. Уг төслийн хүрээнд ӨМӨЗО нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын бодлогын төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Эзнээ хошууны Сайхантоорой сумын Мөнгөт багийн уугуул, малчин Одонгэрэл: - 2011 оноос эхлэн 467 га бэлчээр газартаа Засгийн газрын нөхвөр мөнгө авах болсон. Улсын “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын хөрөнгө оруулалтаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон тухай таатай мэдээ байгаа дуулаад туйлын их баярлаж байна. Цаашид нутаг бэлчээрээ сайн хамгаалж бүтээн байгуулна гэж байв.
ӨМӨЗО 2011 оноос хойш 31.4 сая га нутаг бэлчээрт мал бэлчээрлүүлэхээ хорьж, 36.7 сая га нутаг бэлчээрт мал бэлчээрийг хооронд нь тэнцвэржүүлэх тал дээр анхаарч, жил бүр 1.46 сая өрхийн 5.34 сая малчин тариачин нөхвөр мөнгө болон шагналын бодлогоос ашиг хүртсэн төдийгүй мал аж ахуйн тариалангийн орны байгаль орчин, амьжиргааны түвшин илт сайжирсан байна. Бэлчээрлүүлэхийг зогсоох ба мал бэлчээрийг хооронд нь тэнцвэржүүлэх төсөл гүнзгий хэрэгжихийн хэрээр ӨМӨЗО-ны нутаг бэлчээрт маллах малын тоо цөөрсөн. Төрийн бодлого хэрэгжиж бэлчээрлэх хонь өмнөхөөсөө 14.80 саяар цөөрч, нутаг бэлчээрийн байгаль орчны тачирдлыг үр дүнтэй зогсоож, 2015 онд нутаг бэлчээрийн ургамлын бүрхэц 43.8 хувьд хүрч, 2010 оныхоос 6.7 хувиар өсч, нутаг бэлчээрийн байгаль орчин 50 хувиар хурдтай сэргэж, өнгөрсөн зууны 80-аад оны дунд үе дэх хамгийн өндөр түвшинд ойртож очив.
“Арван хоёрдугаар таван жил”-ийг төлөвлөж Өвөр Монголын нутаг бэлчээрийн байгаль орчинг хамгаалж бүтээн байгуулах хөрөнгө оруулалт 30 тэрбум юань, үүнд улсын хөрөнгө оруулалт 21.29 тэрбум юань, ӨМӨЗО-ны иж бүрэн хөрөнгө оруулалт 8.76 тэрбум юаньд хүрч, мал аж ахуйн орны байгаль орчны сэргэлт болон мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын амьжиргааны байдлыг сайжруулсан байна. Нутаг бэлчээрийн байгаль орчинг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын бодлого нь малчдын үйлдвэрлэлийн хэрэгслийн ерөнхийлсөн нөхвөр мөнгө, өвсний сайн үрийн нөхвөрийг хасаж, ӨМӨЗО болон улсын эдийн засгаас төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг хамтатган бэлчээрлүүлэхийг зогсоосон нөхвөр мөнгө, мал бэлчээрийг хооронд нь тэнцвэжүүлэх шагналын мөнгийг нэмж олгоход хэрэглэх аж.
Үр дүнг шалган үнэлэх шагналын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, ажлын үр дүн сайн, үр ашиг мэдэгдэм газар оронд шагнал өгч, шагналын хөрөнгө мөнгийг орон нутгийн Засгийн газраас нутаг бэлчээрийн байгаль орчинг хамгаалах ба мал аж ахуйн орны үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өөрчлөн зэрэг дэвшүүлэх зэрэг талд нэгдсэн байдалтай төлөвлөх болно. Мөн хагас мал аж ахуй, хагас тариалангийн орны бодлогыг хэрэгжүүлэх арга хэлбэрийг төгөлдөржүүлэн, нөхвөр мөнгө болон шагналын хөрөнгө мөнгийг нь хувааж буулгах болно.
Нутаг бэлчээрийн байгаль орчинг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын бодлогыг сайн хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО Эдийн засгийн яам, Хөдөө аж ахуйн яамны тогтоолын дагуу Өвөр Монголын хэмжээнд нутаг бэлчээрийн байгаль орчныг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын хэрэгжүүлэлтийн төслийг аль болох бодит байдалд үндэслэн зохистой тогтоож, төрийн бодлогын үр ашгийг харуулж, хяналт шалгалтаа сайжруулж, мэдээ мэдээллийг үнэн зөв бодитой мэдээлж, нөхвөрийн хөрөнгө мөнгийг өгөхдөө олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй.
- Нутаг бэлчээрийн байгаль орчинг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр мөнгө болон шагналын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон нь Өвөр Монголын нутаг бэлчээрийн байгаль орчны хамгаалалтын үр дүн, малчдын амьжиргааны байдлыг сайжруулахад чухал ач тустай гэж Өвөр Монголын Намын сургуулийн аж ахуйн ухааны заах арга судлалын газрын дэд эрхлэгч, профессор Багана ярьж байлаа.
