solongonews
Хятадын эдийн засагт өөдрөг байх учир шалтгаан бий
2016-06-28 19:43
Хятадын эдийн засгийн ирээдүй гэгээн саруул байх болно гэжээ

 Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-ний өдрийн 2016 оны Давосын зуны чуулга уулзалтад хэлсэн үгэндээ: Өнөөгийн олон улсын байдал ээдрээ будлиантай, Хятадын дотоодын зарим салбарын үйлдвэрлэлийн чадамж хэтэрхий илүүдэж, эдийн засгийн бүтэц дан цулгай бүс нутгийн хөгжлийн хүндрэл бэрхшээлд тулгарч, эдийн засгийн уналтын дарамт мөн л нэлээд их байна. Гэвч ерөнхийд нь авч үзвэл, Хятадын эдийн засгийн бүтэц сайжирч, чанар дээшилж, шинэ хөдөлгөх хүч нь тогтвортой хүч сэлбэж, Хятадын хүсэл эрмэлзэл хүндрэл бэрхшээлээсээ их байна гэжээ. Хуралд оролцсон гадаад дотоодын зүтгэлтнүүдийн үзэж байгаагаар, Хятадын эдийн засгийн шинэ хуучны халаа солио үргэлжлэн явагдах явц мөн. Өдгөө нэгэнт өөдрөг шинж тэмдгүүд ажиглагдаж эхэллээ. Ийм учраас Хятадын эдийн засгийн ирээдүйд өөдрөг байх учир шалтгаан бий гэжээ.
27-ний өдөр болсон Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолд гадаад дотоодын 2000 гаруй зочдын өмнө Хятадын ерөнхий сайд Ли Кэчян, Хятадын эдийн засаг өдгөө янз бүрийн хүндрэл бэрхшээлд учирч байгаа боловч олон төрлийн бодлого үр ашгаа өгч эхлэхийг дагалдан, эдийн засгийн шинэ хөдөлгөх хүч тасралтгүй хуримтлагдаж, Хятадын эдийн засгийн ирээдүй гэгээн саруул байх болно гэжээ.
Энэ удаагийн Давосын зуны форум аж үйлдвэрийн 4 дэх удаагийн хувьсгал-өсөлтийн хэлбэрийн өөрчлөлтийн хүчин уриан дор болсон Хятадын засгийн газрын хайн сүвэгчилж буй эдийн засгийн өсөлтийн хэлбэрээ өөрчлөх үзэл баримтлалтай яв цав нийцэж байгаа юм. Сүүлийн хэдэн жил Хятад улс интернет + үйл ажиллагааг ахиулснаар, Интернет зүйлсийн сүлжээ, Биг Дата, үүлэн тооцоолуур зэрэг шинэ үеийн мэдээллийн техникээр төлөөлүүлсэн шинэ аж үйлдвэр, шинэ ажил төрөл, шинэ хэв загвар хурын дараах мөөг шиг урган гарсаар байна.
Одоогоор Хятадын ажил үйлс босгох орчин байнга сайжирч байна гэж энэ удаагийн Давосын зуны чуулга уулзалтын нэгдсэн дарга, Шяоми техникийн корпорацын захирал Лэй Жүнь үзсэн байна. Тэрээр хэлэхдээ, 
Цуврал бодлогууд, ялангуяа шинэ хэлбэрийн инкубатор, бүхий л олон нийтийн орчинг дайчилснаар, Хятадын ажил үйлс босгох хүмүүс улам олширч, шинийг бүтээх аж ахуйн нэгж нэмэгдсэнээр барахгүй интернет сүлжээг хамарсан ажил үйлс босгох боломж ч улам нэмэгджээ. Жишээлбэл, маш олон хүн Хятадад шууд ажил үйлс босгож, дэлхийд ажил төрөл явуулж байна. Ийм компаниуд шинээр гарч буй нь 15 жил, эсвэл 25 жилийн өмнөх ажил үйлс босгохтой харьцуулахад нөхцөл боломж хэчнээн сайн болсныг хэлэхийн аргагүй.
Шинэ хөдөлгөх хүчин, шинэ аж үйлдвэрийн хөгжлийн өргөжилт санхүүгийн бэрхшээл, бусад бодит асуудал шаардагдах нь мэдээж хэрэг. Нэрт эдийн засагч Жя Кан хэлэхдээ, энэ бол байнгын чанартай ахиулах явц юм гэжээ. Тэрээр:
Шинийг бүтээх нь анхны хөдөлгөх хүчин юм. Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинийг бүтээхгүй бол гарах зам алга. Гэвч шинийг бүтээхэд заавал шинэ эдийн засаг, уламжлалт аж үйлдвэрийг уялдуулах хэрэгтэй. Энэхүү явц нь байнга ахиж, шинийг бүтээхийн дагуу шат ахиж, богино хугацаанд ахицыг нь олж харахыг хүсдэг. Бид Хятадын инновацийн салбарт гаргасан зарим амжилтыг олж харсан ч зарим бэрхшээл буйг ч олж харсан гэжээ.
Давосын энэ удаагийн зуны чуулга уулзалтад оролцож буй гадаадын 1000 гаруй зочдын хувьд, тэд Хятадын эдийн засаг хийгээд дэлхийн эдийн засаг хоорондын харилцан ахиулах харилцааны тухай Хятадын ерөнхий сайдын өгүүлснийг маш их анхаарч байгаа юм. Ли Кэчян: Дэлхийн эдийн засгийн хөгжил өөдрөг бус байгаа нөхцөлд, олон орон өсөлтөд ашигтай сайн бодлого хэрэгжүүлж, макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй, улам дөхөм болгохыг хэлбэрэлтгүй урагшлуулах ёстой. Түүнчлэн Хятад улс эдийн засгийн нээлттэй түвшнээ улам дээшлүүлж, гадаадын бизнесмэнд хөрөнгө оруулалтын улам олон боломж хангаж, нэн шударга, ил тод, урьдчилан төсөөлж болох хөрөнгө оруулалтын орчныг бий болгож, гадаад дотоодын хөрөнгө оруулалт ч, хамтарсан эсвэл бие даан хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж ч бүгдэд адилаар хандах болно гэжээ.
Чехийн аж үйлдвэр, худалдааны яамны сайд Жан Младек манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Чех бол Төв, Зүүн Европын бүс нутаг дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятадын улам олон аж ахуйн нэгж Чехэд хөрөнгө оруулж байна гэжээ. Тэрээр Хятадын эдийн засгийн өсөлтийн ирээдүйн хувьд, итгэл дүүрэн буйгаа илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ:"Хятадын эдийн засгийн талаарх миний итгэл хоёр зүйлд суурилж байгаа. Нэгд, Хятад улсад шинжлэх ухаан технологийн салбарын хувьсгал ид өрнөж байна. Хоёрт, Хятад улсад хот хөдөөгийн бүтцийн өөрчлөлт явагдаж байгаа ба хөдөө тосгоны ихэнх хүн ам хойшид үйлдвэрийн ажилчин болох болно" гэжээ.
Өмнөд Африкийн компаний тэргүүн гүйцэтгэгч Дитшего Тлади үзэхдээ, Хятадын зах зээлийн хувьд, гадаадын хөрөнгийг татах хүчнээр маш ил тод байгаа юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Хятадын эдийн засаг өссөөр байна, Хятадын засгийн газар нээлттэй бодлого хэрэгжүүлж байна. Манай компани шиг гадаадын аж ахуйн нэгжүүд цөм Хятадын зах зээлийн хөгжилд сонирхолтой байж, үйлдвэрлэлийн чадавх, технологийн талын хамтын ажиллагаа өрнүүлж байна" гэжээ.

Найруулагч: ……
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл