1. Нимбэгтэй цай уух нь биеийн жинг барина
Хэрэв та одоог хүртэл өглөө хэрхэн организмаа сэрээх аргаа олоогүй байгаа бол нимбэг танд туслана. Бүлээн усанд нимбэгний нэг хэрчимийг хийгээд уухад организм бүрэн сэргэж, витамин минералаа нөхөн авдаг. Мөн нимбэгтэй усны давуу тал нь таны биеийн жинг барьж чадна.

2. Гэрийн смузи буюу витамины уурхай
Таны өглөөг юу хамгийн сайхан болгож өгч чадна гээч? Мэдээж жимс юм шүү дээ. Та өглөө бүр босоод өөртөө зориулж смузи бэлдэж чадахгүй ч, зарим таагүй өглөө ууж байгаарай. Таны эрүүл мэнд болон биеийн галбирыг тань хадгалахад туслах мөн дотор муухайрах, хоол боловсруулах эрхтнүүдийг дэмжих, өл дарах гээд олон ашигтай шүү.

3. Сайхан хөгжим
Мэдээж сэтгэл сэргээм сайхан хөгжим ямар ч өглөөг гайхалтай угтахад туслах болно. Энэ нь уянгын, зохиолын, орчин үеийн гээд таны хамгийн дуртай дуу байхад хангалттай.
4. Өдрийн төлөвлөгөөгөө бодоод гаргах
Амжилтын нууц бол сайн төлөвлөгөө байдаг. Өдрийн ажлаа төлөвлөснөөр та цаг хугацааг хэмнэнэ, өдрийн турш ямар нэгэн зүйл мартсан гэх мэдрэмж төрөхгүй.
5. Эерэгээр бүх зүйлийг бодож, бусдад сайхан ханд
Энэ зүйл бүтэх болов уу? би яах бол? тэр яаж байгаа бол? гэх мэтийн санаа зовоосон асуудлуудыг эерэгээр сайхнаар бодож үзээд тайвшраарай. Өгсөн бол бол хариутай гэдэг үг шиг өнөөдөр та хэн нэгэнд тусласнаар хэзээ нэгэн өдөр таны хүргэсэн тус танд ирэх нь гарцаагүй.
Өглөөг эергээр угтаж, өдрийг бүтээлээр дүүрэн өнгөрөөгөөрэй. Амжилт, бүсгүй минь!
