solongonews
Харилцан туслалцаж шинэ цаг үеийн “Үлгэр жишээч өөртөө засах орон”-ыг бүтээн байгуулъя
2018-03-31 21:06
ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинийг сурвалжилсан тэмдэглэл

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин дарга Өвөр Монголд олон шинэ шаардлага дурдаж, хүнд хүсэл найдвар хүлээлгэсэн юм. ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь Синьхуа агентлагт сурвалжилга өгөхдөө: - Өвөр Монгол зорилгоо марталгүй зоригтой урагшилж, шинэ цаг үеийн “Үлгэр жишээч өөртөө засах орон”-ыг бүтээн байгуулна гэсэн байна.

- Өвөр Монгол "Үлгэр жишээч өөртөө засах орон” гэсэн сайхан цолтой. Тэгвэл шинэ цаг эринд энэхүү яруу алдраа хэрхэн хамгаалах вэ?

ӨМӨЗО бол Хятад улсын хамгийн эрт байгуулагдсан үндэстний цөөнхийн өөртөө засах орон юм. Өнгөрсөн зууны тавиад онд “Үлгэр жишээч өөртөө засах орон” гэсэн яруу алдрыг хүртсэн билээ. Үлгэр жишээч өөртөө засах орон гэдэг нь яруу алдар бөгөөд мөн хүнд хариуцлага байж таарна. Ши Жиньпин дарга хэлэхдээ, Өвөр Монгол өөрчлөлт хөгжил ба аюулгүй байдлын ажлыг сайн биелүүлсэн. Энэ нь Хятад, тэрчлэн дэлхий дахинд идэвхтэй нөлөө үзүүлсэн юм. Шинэ цаг үед бид яруу алдраа улам нандигнаж, үүрэг хариуцлагаа сайжруулж, улсын эв нэгдэл ба үндэстний эв нэгдлийг хамгаалахад хүнд хариуцлага үүрэх ёстой. Өвөр Монгол нь бүх улсын ард түмэнтэй хамт босож зогсох ба баяжих агуу их түүхэн замыг туулсан. Баяжихаас хүчирхэгжих агуу их түүхэн явцад заавал зорилгоо марталгүй шинэ цаг үеийн “Үлгэр жишээч өөртөө засах орон”-ыг байгуулж, үндэстний орны өөртөө засах дүрмийг үргэлжлүүлэн баримтлах ба төгөлдөржүүлэх талд үлгэр дуурайл болох хэрэгтэй гэжээ.

Өвөр Монгол 30 гаруй жилийн турш үндэстний эв нэгдлийн үйл ажиллагаа өрнүүлж байна. Бид энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн ахиулж, харилцан туслалцах зарчим болон “үндэстний эв нэгдэл бол үндэстнүүдийн ард түмний оршин тогтнох эх булаг мөн" гэсэн зарчмыг үндэстнүүдийн боловсон хүчин ард түмний үзэл санаанд гүн үндэслүүлж, Хятадын үндэстний хамтын цогцын ойлголтыг бэхжүүлэн, үндэстнүүдийн боловсон хүчин болон ард түмний “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, агуу их Хятадын мөрөөдлийг биелүүлэх” хүчирхэг хүчийг нягтруулна.

- Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөх хуралд оролцох үеэр аж ахуйн өндөр чансаа бүхий хөгжлийг ахиулахыг чухалчилсан байдаг. Даргын энэхүү шаардлагыг биелүүлэхэд эн тэргүүнд ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй вэ?

Өвөр Монгол бол хөгжил буурай орон болохоор өндөр чансаа бүхий хөгжлийг ахиулах нь бидний тулгамдсан үүрэг болох юм. Хэдэн жилийн хөгжлийг хураангуйлбал биднийг хамгийн их хүлээслэж байгаа нь үзэл санаа ойлгогдохууны өөрчлөлт шаардлага хангаагүй, хуучнаа баримтлах нь их газар авсан байдаг. Иймээс бид эн тэргүүнд хөгжлийн шинэ ойлгогдохуунаа батжуулах хэрэгтэй. Хэрвээ сэтгэхүйн арга маягаа өөрчлөхгүй өмнөх байдалдаа байгаад байвал гарах замгүй, сайхан аз тохиолоо ч алдах болно.

Бид ӨМӨЗО-ыхоо давуу тал, дутагдалтай талаа мэдэх хэрэгтэй. Одоогоор бүх салбарт гүнзгий өөрчлөлт гарч байна. Бид алсын хараа холын бодолтой байж, байгалийн нөхцөл хязгаарлалыг даван туулж, Өвөр Монголдоо л хязгаарлагдахгүй, дэлхийд хандан том талын үзэл ухамсрыг бий болгох хэрэгтэй.

Ялангуяа аж үйлдвэрийн хөгжлийн талаар дэлхийн аж үйлдвэрийн хөгжлийн хандшийг сайн эзэмшиж, өөрчлөлт нээлтийг баримталж, баримтлах ёстой зүйлийг баримталж, баримтлах хэрэггүй зүйлийг таягдан, инновацийн хөдөлгөгч хүч, брэндийн нөлөөлөх хүч, голлох өрсөлдөх хүчнийг сайжруулж, доод зиндааны ба илүүдсэн үйлдвэрлэлийн чадавхыг орхиж, уламжлалт аж үйлдвэрийн бүтцийн зэрэг дэвийг ахиулан, шинэ аж үйлдвэр, шинэ хөдөлгөгч хүч, шинэ өсөлтийн нэмэгдлийг илүү хөгжүүлэх хэрэгтэй. Өмөн нь бид уурхайн баялгаа нээн ашиглахыг чухалчилж байсан. Үнэндээ нээж ашиглах нөөц бололцоо олон бий. Жишээлбэл: Өвөр Монголд хөдөө аж ахуйн баялаг ихтэй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь бохирдолгүй органик байдаг. Байгалийн үзэмж сайн, олон төрөл байдаг бөгөөд зарим нь цорын ганц байдаг. Соёлын онцлог ил тод, өргөн дэлгэр чанартай байдгаараа “Өвөр Монгол” гэдэг нэр брэнд болсон байдаг.

- Өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр ХКН-ын Төв хорооноос Өвөр Монгол “Үндэстний газар орны бүх талаар чинээлэг нийгмийг бүтээн байгуулах процесст тэргүүн байр эзэлж байгаагаа үргэлжлүүлэн батлах”-ыг хүссэн баярын захиа илгээсэн. Тэгвэл одоогийн хамгийн чухал ажил нь юу вэ?

Хамгийн гол нь гурван том бэхлэлтийг сайн биелүүлэх хэрэгтэй. Манай төрийн бодлогууд болон ажлын гол гурван том бэхлэлтэд хүчээ төвлөрүүлж байна. Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ы төлөөлөгчдийн хянан зөвлөх хуралд оролцох үед энэ талаарх ажлыг дахин чухалчилсан. Ерөнхий нарийн бичгийн дарга “Нэг гэр нэг өрх цаашилбал нэг л хүний үндсэн амьдралын асуудлыг шийдвэрлээгүй бол бид сэтгэл амарч болохгүй” гэж бидэнд сануулсан. Өвөр Монголд одоо ядуу хүндрэлтэй хүн ам 378 мянга бий. Үүнээс өвчнөөс болж ядуурсан нь хагасаас илүү хувийг эзэлж байна. Ядуурлыг ангижруулах үүрэг мөн хүнд хэцүү байсаар, өчүүхэн ч сулруулж болохгүй. Бид асуудлаар жолоодлого болгохыг баримтлан, зөв оновчтой нарийн хянамгай, үүрэг хариуцлагатайгаар ажлаа сайн хийх хэрэгтэй. Ядуурлыг бууруулах ажлын хүрээнд ялзрал доройтол болон хүнд суртлын асуудлыг үгүй болгох тал дээр тусгайлан ажиллах хэрэгтэй. Үүний зэргэцээ хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхтэй уялдуулан ядуурлаас ангижруулах урт хугацааны механизмыг аажмаар байгуулж, ядуу хүндрэлтэй хүн ам болон ядуу хүндрэлтэй газар орныг тогтвортой ядуурлаас ангижруулж аажмаар баяжуулна.

- Үзэмж төгөлдөр уул устай үзэсгэлэнт сайхан орчин ахуйг бий болгох нь өндөр чанар чансаатай хөгжилд байх ёстой жам ёс юм. Өвөр Монголын бүс нутаг Хятад улсын умард хязгаарт байрлаж байна. Экологийн орчноо хэрхэн хамгаалж хэрхэн бүтээн байгуулах вэ?

Өвөр Монгол бол Хятад улсын умард хэсэгт талбайгаар хамгийн их, төрөл зүйлээр хамгийн баялаг экологийн бүс нутаг юм. Хүнд чухал экологийн аюулгүйн халхавчийг бүтээн байгуулах нь Хятад улсын хөгжлийн ерөнхий байдалд бидний үүрэх чухал хариуцлага болно. Төвийн удирдлагууд Өвөр Монголд ирж судлахдаа, энэхүү байгалиараа байгаа эрдэнэсийн орныг зайлшгүй сайн хамгаалах хэрэгтэй гэж бидэнд захидаг. Маш олон хүн Өвөр Монголыг бахархдаг нь цэнхэр тэнгэр цэлмэг огторгуй, цэнгэг ус хөхөмдөг уул, өргөн уудам тал нутаг хийгээд балар эртний ой модтой байгаад юм. Бид бохирдолгүй Өвөр Монголыг бүтээн байгуулахаар дурдаж, орон даяар өөрийн ухамсраараа “Цэнгэг ус хөхөмдөг уул бол эд эрдэнэс” гэх ойлгогдохууныг нэвтрүүлэх ажлыг сайжруулж, экологийг сэргээх чухал том төслүүдийг үргэлжлүүлэн биелүүлж, агаар мандал, ус мөрөн, хөрс шороо бохирдохоос сэргийлэх ажлыг сайжруулахын хамт удирдах боловсон хүчин тушаалаасаа шилжих үед байгалийн баялгийн хөрөнгийн аудит хийж, гол гол экологийн чадамжийн орны аж үйлдвэрлэл сөрөг жагсаалтад орохыг зөвшөөрөх зэрэг экологийн дүрмийн байгуулалтыг ахиулна. Бид одоогийн цэнгэг ус хөхөмдөг уулаа хамгаалахын зэрэгцээ экологио сэргээж, өөрийн өнгө үзэмжийг нь сэргээхээр хичээнэ.

- Соёл цэцэглэн хөгжил нь чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах чухал агуулга болно. Тэгвэл шинэ цаг үеийн Өвөр Монгол нь соёл цэцэглэлт хөгжлийг хэрхэн биелүүлэх вэ?

Өвөр Монгол нь Хятадын соёл иргэншил үүсэж бий болсон чухал орны нэг гэдгээрээ түүх соёл, хувьсгалт соёл болон үндэстний уламжлалт соёлын баян өвтэй. Монгол үндэстний уянгат дуу хөгжим, уран бүжиг, морин хуурын тоглолт зэрэг нь өвөрмөц ид шидтэй. Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ы Сөнид баруун хошууны Улаанмөчирийнхэнд хариу захидал бичиж, "Улаанмөчир бол бүх Хятадын уран сайхны фронт дахь нэгэн туг юм” хэмээн магтаж, тэднийг "Тал нутаг дахь өнө үүрдийн хувьсгалт уран сайхны хөнгөн морьт цэрэг болоорой” хэмээн урамшуулсан байдаг. Энэ нь мөн ерөнхий нарийн бичгийн дарга бидний бүхий л соёлын цэцэглэлт хөгжлийг хүссэн хүсэл найдвар юм. Бид соёл иргэншилт Өвөр Монголыг бүтээн байгуулна гэж дурдсан. Социализмын голлогч өртгийн үзлийг бий болгон үйл хэрэг болгож,  үндэстнүүдийн хамтын үзэл санааны гэр орныг бататган, Хятадын шилдэг уламжлалт соёлыг бадруулж, соёлын цэцэглэлт хөгжлөөр нийгмийг дагуулах хэрэгтэй. Ард түмний үзэл санаа ухамсар, ёс суртахууны түвшин, ёс журмыг дээшлүүлж, хүн ардын боловсрол түвшин хийгээд нийгмийн бүх талын хөгжлийг ахиулна.

"Шинэ цаг үе бол мэрийн тэмцэгсдийн цаг үе юм”. Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулахад бүх талын ажил дээр Улаанмөчирийн үзэл санааг хадруулах хэрэгтэй. Хэзээд зорилгоо марталгүй, ард түмэнд үйлчилж, үргэлж мэрийн тэмцэнэ.

Зохиогч: Сурвалжлагч Ли Рэньхү, Инь Яо
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл