solongonews
Хятад, Монгол, Орос гурван улсын олон улсын ачааны машины аян дууслаа
2016-08-23 23:11
Хятад, Монгол, Орос гурван улсын олон улсын транзит ачаа тээврийн баг Эрээн боомтоор хил гарч Хятад улсын хил дахь 900 километрийн аян замаа дуусгажээ.

        Есөн гэрт тэргээр бүрэлдсэн Хятад, Монгол, Орос гурван улсын олон улсын барааны транзит ачаа тээврийн баг Хятад улсын умардын хамгийн том гарам Тяньжинаас мордож, Ази тивийн засмал зам сүлжээний 3 номерт засмал зам дагуу Бээжин , Чуулгат хаалга зэрэг газраар умард руу 2 өдөр аялж, 8 дугаар сарын 19-ний 06 цагт Эрээн хотод ирж тухайн өдөр Эрээн хотын замын боомтоор хил гарч, Хятад улсын хил доторх 900 километрийн аян замаа дуусгаж, ОХУ-ын Улаан-Үд рүү хөдөлсөн байна.

        Энэ удаагийн Хятад, Монгол, Орос гурван улсын олон улсын хил дамнасан тээвэрлэх шугамыг туршилт хийсний дараа, өмнөх боомт шилжүүлж тээвэрлэж байсныг хил алслан тээвэрлэх болгож, Тяньжинь гармын боомтоор оруулж гаргах бараанд хялбар үйлчилгээ үзүүлсэн байна. Ер нь бараа тээвэрлэлт Тяньжин гармаар орж ирэн Монгол Улсад хүрэхэд 5 өдрийн хугацаа зарцуулж хүргэх өртгийг хагасаар багасгасан байна.

        Тус барааны шугамын бүх зам нь 2152 километр байв. Үүнд, Хятад улсын хил дотор 900 км, Монгол Улсын хил дотор 1012 км, ОХУ-ын хил дотор 240 км аялах болно.

        Хятад, Монгол, Орос гурван улсын олон улсын зам шугамын тээвэрлэлт нь "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын дор өрнүүлсэн хил өнгөрөх тээвэрлэлтийн хамтарсан үйл ажиллагаа бөгөөд "Нэг бүс нэг зам" -ын санаачилга, "Европ тивийн аж ахуйн холбоос" болон "Тал нутгийн торгоны зам"-ийн төлөвлөлтийг амжилттай үргэлжлүүлэхэд түлхэц болж байна. Энэ удаагийн тээвэрлэх туршилтын ажиллагаа нь Хятад, Монгол, Орос гурван улсын хилээр өнгөрөх зам шугамын тээвэрлэлтийг нэмэгдүүлж, гурван улсын хамаарах хууль дүрэм, тогтолцоог улам дээшлүүлэн төгөлдөржүүлж, олон улсын зам шугамыг дөхөм болгоход суурь тавьсан байна.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл