solongonews
Хятад улсаас бусад газарт оношлогдсон тохиолдол 5 саяаас давав
2020-05-25 10:41
Хятад улсаас бусад газарт оношлогдсон тохиолдол 5 саяаас давав.

 

24-нд ДЭМБ-ын нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд Хятад улсаас бусад газруудад "COVID-19"-ийн халдварын  оношлогдсон тохиолдол 5,119,983 хүрсэн байна.

ДЭМБ-ын өдөр тутмын халдварын тухай тайланд харуулснаар, Европын төв бүс нутгийн цагаар 24-ний 10 цагийг хүртэлх байдлаар, Хятад улсаас бусад газарт COVID-19 цар тахлаар оношлогдсон өвчтөний тоо өмнөх өдрөөс 101,499 нэмэгдэж, нийт 5,119,983 болсон байна. Хятад улсаас бусад газарт халдварын улмаас нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөс 4286 нэмэгдэж, нийт 333,042 өвчтөн нас барав.

Дэлхийн хэмжээнд, "COVID-19"-ийн халдварын оношлогдсон тохиолдол өмнөх өдрөөс 101,502 нэмэгдэж, нийт 5,204,508 болсон байна. Дэлхийн хэмжээнд халдварын улмаас нийт 337,687 өвчтөн нас барав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл