
Хоёрдугаар сарын 04-ний өдөр "Дэлхийн хорт хавдрын өдөр" юм. Хятад улс хорт хавдраас сэргийлж, эмчлэх ажил ноцтой байдалд нүүрлэж буйн улмаас хорт хавдрын эмийн судалгаанд оруулах хөрөнгө оруулалтаа ихээр нэмж, шинэ эм бэлдмэлийг ашиглах боломжийг цаашид нэмэгдүүлэхийг уриалав.
Хятадын гадаад хөрөнгө оруулалттай аж ахуйн холбооны эм бэлдмэлийг судлан үйлдвэрлэх зөвлөлөөс саяхан гаргасан "Эм бэлдмэлийн инновацаар хорт хавдрын сорилтыг зохицуулах" тайланд тэмдэглэснээр, сүүлийн үед Америкийн хорт хавдраар оношлогдсон өвчтөн 5 жил амьдрах хугацаа нь 1975 оныхоос 41 хувиар нэмэгдэж, амьдрах хугацаа нь сунасан 83 хувийн тохиолдол нь шинэ эмийн ашиглалттай салшгүй холбоотой юм. Харин 2010-2014 оны хооронд Хятад улс шинэ эмийг ашигласан байдал нэлээд хойно жагсаж, 49 зүйлийн шинэ эмийн дотор зөвхөн 6 зүйл нь Хятадын зах зээлд оржээ.
