solongonews
Хятад, Америкийн харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тогтоох болно
2017-11-02 16:34
Арван нэгдүгээр сарын 8-наас 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.

Аравдугаар сарын 30-нд Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай дотоод  гадаадын хэвлэлд ярилцлага өгөхдөө, энэ удаагийн айлчлалын хамгийн чухал үүрэг бол Хятад Америкийн харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тогтоож, идэвхтэй  үндсэн хөгийг сайтар тогтоож, хоёр орны харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой замаар хөгжихийг урагшлуулж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнөө үр ашигтай хянаж удирдах явдал юм  гэжээ.
Дональд Трамп бол 19-р их хурлын дараа Хятадад айлчлах гэж буй гаднын анхны төрийн тэргүүн юм, өнгөрсөн хэсэг хугацаанд Хятад улсын  дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай сайн харилцаа уялдаагаа  хэвээр хадгалсаар ирсэн юм, үүнд хоёр удаагийн уулзалт, 8 удаа утсаар ярьсан  болон олонтаа захиа нэвтрэлцсэн зэрэг багтаж байна. Элчин сайд Цүй Тянькай хэлэхдээ, Дональд Трамп анх удаа Хятадад айлчлах гэж буй болохоор,  Хятадын тал "төрийн айлчлал+"-ийн хүрээ хэмжээний дагуу хүлээн авах болно  гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, "Дональд Трамп ерөнхийлөгч анх  удаагаа Хятадад төрийн айлчлал хийх гэж байна, бид "төрийн айлчлал+"-ийн хүрээ  хэмжээний дагуу хүлээн авахыг хүсэж байна, энэ нь даруй зөвхөн төрийн айлчлалын  тогтоолоор ажиллах төдийгүй бас ерөнхийлөгч болон гэр бүлийн зүгээс онцгой тохируулалт хийх гэж байгаа болно. Чухал зангилаа нь гэвэл хоёр орны  төрийн тэргүүн дээд давхаргын стратегийн хэлцэл өрнүүлэх хангалттай цаг хугацаа  бий болгохыг баталгаажуулах явдал юм, учир юун гэвэл энэ нь Хятад Америкийн хоёр  талт харилцааг хөгжүүлэхэд маш чухал юм" гэжээ. 
Хятад Америк хоёр орны төрийн тэргүүний дээд зиндааны стратегийн чанартай хэлхээ холбоо, яриа хэлэлцээ нь хоёр талд оршиж буй зарим буруу ойлголцлыг намжааж, хоёр орон хоорондын санал зөрөлдөөнийг үр ашигтай тогтоон барьж, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны харилцааны алс хэтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, сайн төсөл төлөвлөгөөг боловсруулж болох юм. Дэлхий дээрх маш олон орнууд Хятад  Америк бүтээлч чанартай түншийн харилцаа тогтоохыг дээд хэмжээнд хүсэн хүлээж  байна. 
Элчин сайд Цүй Тянькай  хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудал болон Хятад Америкийн эдийн засаг худалдааны асуудал зэрэг халуун цэгийн асуудлууд нь хоёр талын хэлэлцээний чухал сэдэв байж таарна. Солонгосын хойгийн цөмийн асуудлын талаар Цүй Тянькай хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудлыг эв дүйтэй, яриа хэлэлцээгээр зохицуулах  талаар Хятад улс хамгийн их хүчин чармайлт гаргасаар ирсэн. Хятад улс Аюулгүйн  зөвлөлийн холбогдох тогтоолыг бүх талаар журамлан сахиж, энэ талын ажилд асар их  хүчин зүтгэл, үнэ цэнэ гаргасаар ирсэн, иймээс бусад орнууд энэ талаар бүр илүү нааштай үр нөлөө үзүүлэхийг хүсэж байна  гэжээ. 
Тэрээр: Солонгосын хойгийн цөмийн  асуудлыг зохицуулахад дан ганц Хятадын талд түшиглээд болохгүй, харин Америк, БНАСАУ-ыг оролцуулсан холбогдох талуудын хамтын хүчин чармайлт шаардлагатай юм.  Хэрэв зөвхөн Хятад улс уйгагүй хүчин зүтгээд, бусад орнууд хурцадмал байдлыг шат  өгсүүлэх арга хэмжээ авах юм бол хойгийн цөмийн асуудал зохицуулагдаж чадахгүй,  буцаад байдлыг улам будлиантай болгож, эцсийн бүлэгт талуудын ашиг сонирхлыг  хохироох болно гэжээ.

Цүй Тянькай: “Ирэх жилээс Шанхайд импортын барааны яармаг зохион байгуулна. Энэ бол импортыг хөгжүүлэх шинэ арга юм. Энэ нь мөн Америкийн аж ахуйн нэгжүүдийн  Хятадад бараагаа гаргах асар их боломжийг авчрах юм. Бид гадаадын нэн олон барааг худалдан авахаар бэлтгэж байна. Америкийн тал хэрвээ Хятадад дээд техникийн иргэний хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаргахад авдаг хязгаарлалаа багасгаж чадвал Хятадад гаргах экспортоо ихээхэн нэмэгдүүлэх бөгөөд Хятад, Америкийн худалдааны тэнцвэргүй байдлыг зохицуулж болох юм”  гэжээ.

Цүй Тянькай: XIX их  хурлын тайланг нухацтай уншихыг Америк найзуудад хүсэж байна. Хятад улс улам их нээлттэй болж, Америкийн худалдааны салбарт улам их боломж бүрдүүлэх тул та  бүхэн энэхүү боломжийг бүрэн ашиглахыг хүсэж байна. Энэ нь мөн хоёр орны эдийн  засаг, худалдааг эрчимтэй хөгжүүлэхэд тустай юм гэжээ.

Элчин сайд Цүй Тянькай мөн  Өмнөд тэнгис, Тайваний асуудал, Хятад, Америкийн “Нэг бүс нэг зам”-ын хүрээн дэх  хамтын ажиллагааны хэтийн төлөв, мөн хоёр орны шамшигдуулсныг нэхэмжлэх, мансууруулах бодисын наймаатай тэмцэх, Ираны цөмийн асуудлаарх сэтгүүлчдийн  асуултад хариулсан юм.

  Цүй Тянькай: 19-р их хурал  Хятадын цаашдын хөгжлийн зураг төслийг гаргасан төдийгүй Хятад улс Америк зэрэг  дэлхийн олон оронтой харилцаагаа хөгжүүлэхэд урьд өмнө байгаагүй их түүхэн  боломж хангасан юм гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл