solongonews
Хөххот дахь эмийн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг боллоо
2016-08-18 18:01
2016 оны Хөххот дахь эмийн бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг боллоо.

        2016 оны Хөххот дахь анагаах ухааны эмийн бодис, эм эмнэлгийн солилцооны яармаг 8 дугаар сарын 18-нд Өвөр Монголын Үзэсгэлэнгийн Ордонд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн яармагт Хятадын 32 аймаг, хот, ӨЗО-ны 2600 гаруй нэртэй эмийн үйлдвэрийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон байна.

        Яармагт 910 сая юанийн өртөг бүхий солилцоо арилжаа хийгдсэнээр барахгүй, Өвөр Монголын зочид буудал, зоогийн газар, аялал жуулчлал зэрэг холбогдох салбарт 120 сая юанийн ашиг орлого хүртээж, 10 мянган иргэдийг цагийн ажлын байраар хангасан байна. 

Зохиогч: Т.Буянхишиг
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл