solongonews
2019 оны Аж үйлдвэрийн интернетийн дэлхийн дээд хэмжээний уулзалтад баярын цахилгаан ирүүлэв
2019-10-18 21:43
Ши Жиньпин дарга 2019 оны Аж үйлдвэрийн интернетийн дэлхийн дээд хэмжээний уулзалтад баярын цахилгаан ирүүлэв.

Энэ сарын 18-ы өдөр 2019 оны Аж үйлдвэрийн интернетийн дэлхийн дээд хэмжээний уулзалт Ляонин мужийн Шэнь-Ян хотод болж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын цахилгаан ирүүлжээ.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа:

Өнөөдөр дэлхийн шинэ нэгэн ээлжийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгал хурдтай хөгжин, аж үйлдвэрийн интернэтийн технологийг тасралтгүй эрчимжүүлж, улс орнуудын эдийн засгийн инноваци, хөгжилд шинэ хүчийг сэлбэн, дэлхийн аж үйлдвэрүүдийн нэгдэл, хөгжлийг дэмжих шинэ боломжийг олгож байна. Хятад улс аж үйлдвэрийн интернэтийн инновацийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, аж үйлдвэрийн интернэтийн инновацийн чадавхыг тасралтгүй дээшлүүлж, аж үйлдвэржилт, мэдээллийн боловсруулалтыг өргөн, гүнзгий, өндөр түвшинд уялдуулан хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл