Гэрэлтэх цаг Бүсгүй минь
2015-12-28 18:21
Нийтлэлч Ари нь дахин гэрийн нөхцөлд хэрхэн гуужуулагч хийх талаар зааварыг өгье.
Гуужуулагчны найрлаганд химийн бодис ороогүй гэдгийг санах хэрэгтэй биз. Гуужуулагч хийхэд нунтаг эрдэнэ шиш мөн цөцгийтэй сүү байхад хангалттай. Элдэв химийн бодис сөрөг үр дагавар ихтэй учир байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр өөрийгөө “гэрэлтүүлээрэй”.
Жич: Хүн болгоны арьсанд тохирно гэж байхгүй. Эдгээр хүнсний ногооноос харшилтай бол хэрэглээд хэрэггүй. Хэрэглэхээсээ өмнө өөрийн гар дээр түрхэж шалгах хэрэгтэй. Тэгэхээр гуужуулхаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлэх хэрэгтэй. Усанд орж байхдаа гар, тохой, өвдгөний ширүүн арьсыг гуужуулахдаа хэрэглэж болно.

Гуужуулагч нь үхсэн эсийг гадаргуугаас цэвэрлэж, шинэ эс төлжиж ургахад чухал нөлөө үзүүлдэг аж. Мөн хуурай арьстай бол чийгшүүлж, гэрэлтсэн толигор болгож өгдөг “шидтэй”. Уг гуужуулагчыг бие болон нүүрэндээ хэрэглэж болно гэдгийг хэлье.
Эрдэнэ шишийн нунтаг гэдэг нь хүүхдийн будаа буюу каш биш гэдгийг санах хэрэгтэй.
Эрдэнэ шиш нь хэт эмзэг болоод цочирсон, хуурайшиж загтнадаг арьсанд тун сайн. Цөцгийтэй сүүнд сүүний хүчил ихээр агуулагддаг тул сайн гуужуулаад зогсохгүй. Нүхжилттэй арьсанд тохиромжтой бөгөөд чангаруулдаг аж.

Найрлага:
1. 2 цайны халбага эрдэнэ шишийн нунтаг
2. 3 цайны халбага сүү эсвэл тараг
Заавар:
1. Маш энгийн дээрх зүйлсийг холиод хутгахад хангалттай. Гэхдээ 5-10 минут дулаан газар байлгах хэрэгтэй.
2. Үсээ хойш нь сайн шууж боох хэрэгтэй. Дараагаар нь нүүрээ чийгтэй алчуураар зөөлөн даралттай арчиж өгөх хэрэгтэй.
3. Гараараа тойрог хэлбэрээр 15 минутын турш зөөлөн массаж хийж өгөөрэй. Дараагаар нь бүлээн усаар зайлаад угаахад хангалттай.
Ингээд л байгал эх дэлхийн гайхамшигт бүтээлээр өөрийн гоо сайханг цогцлоогоорой. Харшилтай эсвэл гарандаа түрхэж туршиж үзээгүй л бол хэрэглээд хэрэггүй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
