solongonews
Хятадын Олон улсын импортын IV экспо энэ оны 11-р сард болно
2021-03-12 11:46
Хятадын Олон улсын импортын IV экспо энэ оны 11-р сард болно.

     Хятадын Олон улсын импортын IV экспоны үзэсгэлэнд оролцогчдын зөвлөлийн хурал 3-р сарын 10-ны өдрийн үдээс хойш Шанхай хотод болсон байна. Хурлаар эхний ээлжийн үзэсгэлэнд оролцогчдын нэрсийг жагсааж, “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход туслах санал”-ыг тогтоон зарласан байна.

- Хятадын Олон улсын импортын IV экспо энэ оны 11-р сарын 5-наас 10-ны өдрүүдэд Шанхай хотноо зохиох болно. Энэ удаагийн үзэсгэлэн мөн "Шинэ эринд шинэ ирээдүйтэй болох" сэдвийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн, Хун Чао олон улсын эдийн засгийн форум, үндэсний иж бүрэн үзэсгэлэн, холбогдах арга хэмжээнүүд болон бусад хэсгүүдээс бүрдэх болно гэж Хятадын олон улсын импортын экспоны товчооны орлогч дарга Сүнь Чэнхай танилцуулсан байна.

    Нэмж дурдахад, Хятадын олон улсын импортын IV экспо нь өнгөрсөн экспогоосоо цар хүрээний хувьд өргөн зохиогдож, аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнг 360 мянган мкв талбайд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, авто машин, технологи төхөөрөмж, хэрэглээний бүтээгдэхүүн, эмчилгээний хэрэгсэл ба эм бэлдмэл бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдааны гэсэн зургаан хэсэг болгон зохионо. Энэ жил үзэсгэлэнгийн сэдвийг шинэчлэн, үзэсгэлэнгийн агуулгыг баяжуулж, үзэсгэлэнгийн холбоо, тусгай хороодын бүтээн байгуулалтыг бэхжүүлж, мэргэжлийн түвшинг тасралтгүй дээшлүүлэхээр үзэсгэлэнд оролцох өндөр түвшний аж ахуйн нэгж, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнийг түлхүү татахад зорилго тавих болно. Өнөөдөр Хятадын олон улсын импортын IV экспоны бүх талын бэлтгэл ажил урагштай явагдаж байгаа бөгөөд олон орнуудын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнд оролцох хүсэл өндөр байна. Бүртгүүлсэн буюу гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагуудын нийт тоо төлөвлөсөн тооны 60 хувиас давсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл