solongonews
Өндөр хурдны төмөр замын тасалбарын үнэд зохицуулалт хийнэ
2017-04-17 10:43
Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн Хятадын зүүн өмнөд далайн дагуух бүс нутгийн өндөр хурдны төмөр замын тасалбарын анх удаагийн муж хоорондын үнийн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

Тус удаагийн үнийн зохицуулалт нь галт тэрэгний тээвэрлэсэн зорчигчдын тоо хэмжээгээр тогтоогдох бөгөөд тасалбарын үнэ өсөж буурах бүх боломж орших болно гэж Хятадын Төмөр замын ерөнхий компаний хариуцлагатай албаны хүн танилцуулсан байна.

   Шэнь Жэнь хотоос Чао Шань хүрэх өндөр хурдны галт тэрэгний тасалбарын үнээр жишээлэхэд зохицуулалтаас өмнөх хоёрдугаар ангиллын суудлын тасалбарын үнэ 89.5 юань байсан. Харин зохицуулалт хийсний дараах тасалбарын үнэ 107 юань болж, 19.6 хувиар нэмэгдсэн байна. D2342 дугаар галт тэрэг 102 юань болж, 14 хувиар өсжээ. D2350 дугаар галт тэрэг 85 юань байж, 5 хувиар буурсан үзүүлэлттэй аж. Зохицуулалт хийсний дараах тасалбарын үнээс үзвэл Хятадын зүүн өмнөд далай дагуух бүс нутгийн өндөр хурдны төмөр замын хоёрдугаар ангиллын суудлын тасалбарын үнэ мөнхүү хурдны замын зардлаас бага буй юм. Үүнээс гадна, энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлсний дараа тасалбарын үнэ нь зорчигчдын тоо хэмжээг тохируулах чухал арга зам болно. Зорчигчид оргил цагаас зайлж өндөр хурдны галт тэргээр аялвал замын зардлаа буруулах боломжтой болсон байна.     

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл