solongonews
Улаанхүүгийн хөшөөний хошиг нээх арга хэмжээ болж өнгөрөв
2017-08-03 18:25
Наймдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн үеэр Хөххотод хур бороо шаагиж байсан ч Улаанхад, Түнляо хот, Шилийнгол аймгаас хүрэлцэн ирсэн тухайн жилүүдэд хятадын улсын өмнөд бүс нутгаас үрчлэн тэжээгдсэн гурван мянган өнчин хүүхдийн төлөөлөл, Хөххотын хотын иргэдийн төлөөлөл, сурагчдын төлөөлөл, мөн Улаанхүү нөхрийн хоёрдугаар хүү Ү Кэли нар Өвөр Монголын Улаанхүү дурсгалын ордонд цугларч, Улаанхүүгийн хөшөөний хөшиг нээх арга хэмжээнд оролцсон байна.

    Энэ удаагийн арга хэмжээг Хятад улсын өмнөд бүс нутгийхны төрөл саднаа хайгчдын төлөөлөл, Өвөр Монголын Юүнь Шүби олон нийтэд ашигт зориулсан фондын нийгэмлэг, Умардын сонин, Ишин өдрийн сониноос хамтран зохион байгуулсан байна.

Энэ нь Өвөр Монголл орны 70 жилийн ойн баяр хүрч ирэх даширамд зохион байгуулж байгаа утга төгөлдөр арга хэмжээ болж байна. Мөн Өвөр Монгол орны тэргүүлэгч асан Улаанхүү нөхрийг дурсан санагалцах ба өнгөрсөн зууны 60-аад онд Улаанхүү нөхрийн удирдлага дор тал нутгийн халуун сэтгэлт хүмүүс Хятад улсын өмнөд бүс нутгийн 3000 өнчин хүүхдийг үрчлэн тэжээсэн ауга журамт үйл ажиллагааг дурсан санагалзахад гол зорилго нь оршсон байна.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.nmgnews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл