solongonews
Нам, эвслийн удирдлагууд батламж гардан авч байна
2016-05-04 17:50
Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд СЕХ 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн улс төрийн нам, эвсэл, бие даагчдад батламж гардуулах үйл ажиллагаа боллоо.

СЕХ-д нийт 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн. Одоогийн байдлаар 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой гэж шийдвэрлэжээ. Одоо Төрийн ордонд эдгээр нам, эвслийн удирдлагууд батламжаа гардаж авч байна. Батламж гардуулсны дараа СЕХ-ны удирдлагууд улс төрийн намын удирдлагууд болон бие даагчдад баяр хүргэн гар барьж амжилт хүслээ.

 

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл