
Хятадын 125 дахь удаагийн импорт, экспортын яармагийн нээлт өнөөдөр Гуаньжөү хотод болсон байна. Энэ удаагийн яармагийн цар хүрээ тогтвортой байгаа бөгөөд нийт эзлэх талбай нь 1.185 сая хавтгай дөрвөлжин метрт хүрч, 60651 павильонтой аж. Тус яармаг нь гурван ээлж хуваан зохион байгуулагдах бөгөөд эхний ээлжид 04 дүгээр сарын 15 – 19-ний өдрүүдэд цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлэг, авто машин болон сэлбэг, машин техник, барилгын материал, химийн аж үйлдвэрлэл, эрчим хүчний төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Хоёр дахь ээлжийн яармаг нь өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гэр ахуйн засал чимэглэл зэрэг бүтээгдэхүүнийг 04 дүгээр сарын 23 – 27-ны өдрүүдэд дэлгэн үзүүлэх бол гурав дахь ээлжийн яармагаар 05 дугаар сарын 01 – 05-ны өдрүүдэд хувцас засал, гутал, дипломат цүнх болон чөлөөт загварын бүтээгдэхүүн, эм эмчилгээний төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зэргийг дэлгэн үзүүлэх болно.

Тус яармагийн эхний ба гурав дахь ээлжийн үзэсгэлэнгийн нийт талбай 20 мянган хавтгай дөрвөлжин метр, 6 хэсэг 1000 павильонтой, дэлхийн 38 улс орон бүс нутгийн 650 аж ахуйн нэгж оролцох бөгөөд “Бүс ба зам” дагуух 21 улс орон, бүс нутгийн 383 аж ахуйн нэгж оролцоно.
