Хятадын импорт, экспортын 131 дэх яармаг (Гуанжөү яармаг) өнөөдөр бюу 04-р сарын 15-наас 24-ний хооронд “Хятадын дотоод болон олон улсын харилцаа холбоог бэхжүүлэх” сэдвийн дор 10 өдрийн турш онлайнаар зохион байгуулна. Уг яармагт дотоод болон гадаадын нийт 25,500 орчим оролцогчдын 2,9 сая гаруй бүтээгдэхүүн дэлгэгдэх бөгөөд үүнд 900,000 гаруй шинэ бүтээгдэхүүн, 480,000 гаруй ногоон болон нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүн багтсан байна.
Хятадын импорт, экспортын яармагийн хэвлэлийн төлөөлөгч,Хятадын Гадаад худалдааны төвийн орлогч дарга Шю Бин 14-д болсон Хятадын Импорт экспортын 131 дэх яармагийн тухай хэвлэлийн бага хурлаар танилцуулахдаа,энэхүү удааны яармагт ханган нийлүүлэгчид болон худалдан авагчид бүр идэвхтэй оролцсон байна. Экспортын үзэсгэлэнд мэргэжлийн, онцгой, өндөр технологийн аж ахуйн нэгжүүд 2132 байж, Хятадын нэр хүндтэй брэндүүд, Хятадын хүчирхэг, чанартай олон аж ахуйн нэгжүүд оролцож байна. Мөн Хятадын гаалийн AEO-ийн дэвшилтэт гэрчилгээтэй, үндэсний үйлдвэрлэлийн технологийн төв зэрэг нэр бүхий 4395 компани, үндэсний хэмжээний 102 гадаад худалдааны өөрчлөлт, шинэчлэлийн баазын 950 орчим компани үзэсгэлэнд оролцох болно.
Импортын үзэсгэлэнд АНУ-ын Fortune 500-д багтсан Honeywell компани, Германы өндөр чанартай багажны Dimension компани, Английн гэрэлтүүлгийн компани Cascade компани, Японы жижиг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн Cizhe компани зэрэг дэлхийн 32 улс орон, бүс нутгийн 402 гадаад компани оролцох болно.
Энэхүү удааны яармаг өмнөх туршлагыг нэгтгэн дүгнэж, үзэсгэлэнд оролцогчид болон зочдын эрэлт хэрэгцээг бүрэн судалсны үндсэн дээр худалдан авах нийлүүлэх үйлчилгээг сайжруулах болно гэж Шю Бин танилцуулжээ.Платформын системийг оновчтой болгох тал дээр онлайн платформын техникийн суурь бүтцийг иж бүрэн тохируулж, мэдээллийн бүтцийг улам боловсронгуй болгож, системийн үйл ажиллагааг үндсээр нь сайжруулсан. Дэлхийн сүлжээг оновчтой болгож, дэлхийн худалдаачдад хурдан нэвтрэх боломжийг хангах нь илүү тогтвортой платформ, илүү жигд хэрэглээ, хурдан хариу үйлдэл үзүүлэх зорилгод хүрэх болно. Нийлүүлэлт, худалдан авалтын холболтыг бэхжүүлэхийн тулд онлайн платформ нь ханган нийлүүлэлт, худалдан авалтын холболтын шинэ функцуудыг боловсруулж, гурван шинэ нээлт хийсэн. Өндөр нарийвчлалтай хайлт хийх боломж олгосон. Худалдан авагчдад байршлыг хурдан, үнэн зөв тогтоох, залгах төхөөрөмжийн үр ашгийг дээшлүүлэхэд туслах зорилгоор төрөлжсөн, өндөр технологи, ногоон болон нүүрстөрөгч багатай, ухаалаг бүтээгдэхүүн зэрэг компани болон бүтээгдэхүүний онцлог шинж чанаруудын лого анх удаа хайлтад хамрагдсан. Хоёрдугаар нь интерактив байдал нэн түлхүү болсон бөгөөд худалдан авагчийн мэдээллийн зөвшөөрлийн функц нэмэгдсэн. Даруй зөвшөөрөл авсны дараа үзэсгэлэн худалдаанд оролцогчид худалдан авагчийн мэдээллийг үзэж, нэрийн хуудас илгээж, шуурхай харилцаа холбоог эхлүүлэх боломжтой болсон бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон зочдын хоорондын онлайн хэлэлцээр, харилцан үйлчлэл улам илүү жигд болсон байна. Үзэсгэлэн худалдаанаас бусад олон үйл ажиллагаа зохицуулсан, яармагийн үеэр 50 удаагийн “Худалдааны гүүр” дэлхийн үүлэн сурталчилгаа болон 8 цуврал худалдааны тохироо, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах болно.
