Оросын ерөнхийлөгч Путин саяхан хоёр орны харилцааны талаар идэвхтэй байр суурь илэрхийллээ. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 19-нд ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Энэ нь Оросын тал, ялангуяа ерөнхийлөгч Путин Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулж байгаа бөгөөд хоёр орны харилцан бие биенээ дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгож буйг харуулсан юм. Хятад, Орос бол татаж тасаршгүй салгаж болшгүй жинхэнэ түнш юм" гэжээ.
Эх сурвалжаас үзвэл Оросын ерөнхийлөгч Путин 18-нд болсон Оросын гадаад хэргийн яамны өргөтгөсөн хуралдаан дээр "Орос, Хятадын харилцааг өндөр үнэлж, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа нь 21-р зууны улс орнууд хоорондын өндөр үр ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Орос, Хятадын харилцаа урагштай хөгжихийг зарим орнууд хүсэхгүй байгаа ч Оросын тал Хятадын талтай улс төр, эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Орос, Хятадын хооронд яс хаяж завсардуулах гэсэн оролдлогыг хамтаар даван туулах болно" гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ "Энэ нь 06-р сард хоёр орны төрийн тэргүүн хамтдаа “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурахдаа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд хоёр тал тодорхой дахин нотлохдоо Хятад улс цэцэглэн хөгжиж тогтвортой байхыг Орос хүсэж байна. Хятад улс Орос улс хүчирхэг байхыг хүсэж байна. Хятад, Оросын харилцаа өнгөрсөн, одоо, ирээдүйд эрх тэгш байж, дээд хэмжээнд итгэлцсэн, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хамгаалсан зарчмыг баримтлах болно" гэжээ.
