БРИКС-ын хөгжлийн шинэ банкны төв байр Шанхайд албан ёсоор байрлав
2021-09-28 21:33
БРИКС-ын хөгжлийн шинэ банкны төв байр Шанхайд албан ёсоор байрлав
БРИКС-ын хөгжлийн шинэ банк 09-р сарын 28-нд ёслол зохиож, тус банкны төв байр Шанхай хотын Пүдүн дүүргийн дэлхийн экспогийн байранд албан ёсоор байрласныг зарлав.
Тус банк бол БРИКС-ын орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал ололт амжилт юм. Мөн анх Шанхайд байрлаж буй олон улсын банк санхүүгийн анхдагч байгууллага болно. 2021 оны 09 сард гэхэд БРИКС-ын хөгжлийн шинэ банк гишүүн орнуудын нийт 30 тэрбум ам.долларын төслийг дэмжиж, цэвэр эрчим хүч, зам харилцаа тээвэр, хотын хөгжил, усны эх сурвалж, эрүүл мэнд, нийгмийн шинжтэй дэд бүтэц зэрэг салбарыг хамарсан байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
