2023 оны Дэлхийн интернэтийн чуулга уулзалт 11-р сарын 08-наас 10-ны өдрүүдэд Жэжян мужийн Үжэнь хотод болно. Энэ жилийн Үжэний дээд хэмжээний уулзалт бүх ногоон цахилгаан эрчим хүчээр анх удаа зохион байгуулагдана. Дээд хэмжээний уулзалтын үеэр Үжэний Шижа үзэсгэлэнт бүс болон түүнтэй холбогдох газруудад ногоон цахилгаан эрчим хүчний хангамж 500 мянган кВт-аас давах төлөвтэй байна. Энэ нь 400 орчим тонноор нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулахтай тэнцэнэ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Үжэний үзэсгэлэнт бүсийн зочид буудал, дэлгүүр, аяллын хөлөг онгоц, автобус, мөн дээд хэмжээний уулзалт болох газар дахь агааржуулагч, том дэлгэц, компьютер зэргийг 100 хувь ногоон цахилгаан эрчим хангах болно.

