Гэр бүлийн эвийн багана нь эхнэр юм
2015-12-28 18:21
Гарсан асуудлыг эвээр шийддэг, уурлаж бухимдахаасаа өмнө юу болоод байгааг эргэцүүлж нэг боддог, үр хүүхдээ хэрүүлтэй, ганцаардмал, айдастай орчинд амьдруулах учиргүйг ойлгож ухаарч чадвал тэр эмэгтэй бүхнийг ялан дийлж чадна.
Монголчууд эртнээсээ эмэгтэй хүн төлөв даруу, эхэмсэг энгийн, эр нөхөрөө хүндлэн хайрлагчбайвал өрх гэр энх амгалан байна гэж сургасаар ирсэн. Энэ нь ч амьдрал дээр батлагдсан байна. Эмэгтэй хүний зан авир, хүмүүжил, биеэ авч яваа байдал нь тухайн улс орны нийгмийн байдлийн хэмжүүр болдог нь ч бас үнэн билээ.
Тэгвэл өрх гэртээ эмэгтэй хүн, эзэгтэй нар ямар байвал аж амьдрал нь энгийн тогтуун, энх амгалан байх бол? Хамгийн түрүүнд эмэгтэй хүн уурлаж бухимдахыг өөрөөсөө холдуулж чадвал аливаа асуудалийг хатан ухаанаар шийдэж чадна. Орилж чарлаж, уйлж чарладаг бүсгүйн дэргэд ямар ч эр хүн тогтохгүй нь мэдээж. Үүний оронд асуудалийг эвээр шийдэх гарц хайж, өрх гэртээ энх амгалангийн дэнлүү нь болж чадвал тухайн айл хэрүүл тэмцэлгүй, амгалан тайван байх болно.
Тэгэхээр айл гэрийн аз жаргалийн 70% нь эмэгтэй хүнээс хамаардаг гэдэг нь оргүй биш юм. Гарсан асуудалыг эвээр шийддэг, уурлаж бухимдахаасаа өмнө юу болоод байгааг эргцүүлж нэг боддог, үр хүүхдээ хэрүүлтэй, ганцаардмал, айдастай орчинд амьдруулах учиргүйг ойлгож ухаарч чадвал тэр эмэгтэй бүхнийг ялан дийлж чадна. Түүнчилэн эвээр асуудалийг шийдэхийн нэг хэлбэр нь ухаалаг эмэгтэйн сэтгэлд оршидог. Тэр хэчнээн ганцаардсан ч муу эрийг сонгодгүй, тэр хэчнээн уурласан ч сайн хүнийг гомдоодгүй
Монгол хатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
