solongonews
Охид минь уншаарай #5
2015-12-28 18:21
Охид минь өөрөөсөө тасрах амийг хэвлийдээ тээнэ гэдэг энэ хорвоо дээрх хамгийн том  аз жаргал шүү дээ. Ихэнхи өсвөр насны охид жирэмсэн болсноо мэдээд шууд л ямар эм уух вэ?, ямар эмнэлэгт абортонд орох вэ? Би одоо яах вэ? Ээж аав 2 гэрээсээ ч хөөж мэдэх байхдаа? Яаж мөнгө олох вэ? гэж бодоцгоодог. 
Нэг эгчтэйгээ элдвийг ярилцан сууж байлаа. Тэгтэл эгч маань их л айсан, гайхсан царай гаргаад “Нээрээ би төрөх гээд эмнэлэгт байж байтал өсвөр насны ойролцоогоор 17-19 насны гэмээр охин цус алдаад, ухаангүй түргэний тэргээр ирсэн. Хажууд нь цагдаа нар дагачихсан. Яасан юм бол гээд гайхаж суутал эмч нарын ярьж байгаагаар жирэмсэн болсноо мэдээд зулбуулдаг эм уучихсан чинь тэр нь биед нь илүү хор болоод савыг нь цоолсон гэсэн. Тэр охиныг хараад айх ч шиг өрөвдөх ч шиг” гэж надад хэлснийг санаж байна. Үүнийг сонсоод миний зүрх зүсэгдэх шиг л болсон. Хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөөсөө болоод, ганцхан буруу үйлдэл хийснээсээ болж тэр охин хэзээ ч үрийн зулай үнэрлэхгүй гэж бодохоор харамсалтай... 
 
Охид минь өөрөөсөө тасрах амийг хэвлийдээ тээнэ гэдэг энэ хорвоо дээрх хамгийн том  аз жаргал шүү дээ. Ихэнхи өсвөр насны охид жирэмсэн болсноо мэдээд шууд л ямар эм уух вэ?, ямар эмнэлэгт абортонд орох вэ? Би одоо яах вэ? Ээж аав 2 гэрээсээ ч хөөж мэдэх байхдаа? Яаж мөнгө олох вэ? гэж бодоцгоодог. 
 
Үүнийхээ оронд хүүхэдтэй болсноо мэдээд ядаж “Миний хүүхэд хэнтэй адилхан болох бол”, “Хамгийн анх ямар үг хэлж хэлд орох бол”, “Гүнж болов уу, ханхүү болов уу?” гээд бодоод үз л дээ охид минь. Эмэгтэй хүн энэ хорвоо дээр эх хүн болох гэж төрсөн юм шүү дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болох л болно. Магадгүй тэр цаг танд арай л эрт ирээ биз. Юу нь буруу гэж. 
 
“Үртэй хүн жаргалтай” гэдэг дуу хүртэл байдаг шүү дээ. Манай нэг найз одоо бяцхан ханхүүг өсгөж байгаа. Түүнийгээ хараад би их бахархдаг юм. Үрээ даарчихвий гэж байнга санаа тавина, өлсчихвий гэсэндээ цаг тутамд хөхөө амлуулж, тухгүй байх вий гэсэндээ байн байн живхийг нь шалгаж суудаг. Хүүхэдтэй болно гэдэг хэцүү ч амьдралаас авч болох хамгийн их аз жаргал юм шүү. 
 
Хэрвээ үнэхээр хүүхэдтэй болох цаг болоогүй гэж бодож байгаа бол жирэмслэлтээс хамгаалах аргуудад сайн суралцаарай. Зарим Өсвөр насны охид эмэгтэйчүүдийн эмчтэй уулзана гэдгийг ичгэвтэр зүйл гэж боддог. Та хүнтэй бэлгийн харьцаанд орж үзсэн ч бай үзээгүй ч бай сардаа ядаж ганц удаа эмэгтэйчүүдийн эмнэлэг орж эмчээс зөвлөгөө авч шинжилгээ хийлгэж байгаарай. Сэтгэл хөдлөлөөрөө өнөөдрийг харан ирээдүйд харамсахаар үйлдэл хийхээ больцгооё охид, оо. 
 
 
нийтлэгч :Гоо 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл