solongonews
Эрүүл мэндийн сайд нарын чуулган нэгдсэн албан мэдээ нийтлэв
2016-06-21 22:28
Эрүүл мэндийн сайд нарын чуулган нэгдсэн албан мэдээ нийтлэв.

Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эрүүл мэндийн сайд нарын II чуулган 20-нд Жянсу мужийн Сүжөү хотод бүрэн дүүрэн амжилттай өндөрлөлөө. Чуулган "Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эрүүл мэндийн сайд нарын II чуулганы Сүжөүгийн нэгдсэн албан мэдээ" нийтэлж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын эрүүл мэнд хамтын ажиллагааг ахиулах нэгдсэн комиссыг байгуулахаа мэдэгдлээ.



Албан мэдээнд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 9 дүгээр сард баталсан "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр" шинэ цаг үеийн дэлхийн эрүүл мэндийн хөгжилд аугаа их зорилт тогтоосон. Хятад болон Төв, Зүүн Европын орнууд энэхүү хөтөлбөрийн хүрээнд, эрүүл мэнд амьдралын арга хэлбэрийг идэвхтэй санаачилж, хүмүүсийн эрүүл саруул, сайн сайхан амьдрах арга ухааныг ахиулжээ. Хятад улс "Эрүүл мэнд Хятад улс" санаачилгыг "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөнд оруулж, Европын орнууд "Европын холбоо 2020 стратеги" зэрэг нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн чанартай бичиг баримтыг гаргаж, улс орныхоо эрүүл мэндийн хөгжлийн төлөвлөгөөг ахиулж байна. Хятад болон Төв, Зүүн Европын орнууд энэхүү боломжийг ашиглан, 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг бүх талаар биелүүлэхэд хувь нэмэр, хүчин зүтгэл гаргана гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл