
Үханьд туслах аянд гарахаас өмнө
Энэ жилийн хувьд Хятадын түүхэнд ер бусын он жил боллоо. 2020 оныг эргээд харахад мартагдашгүй сайн сайхан зүйлс, сэтгэл хөдөлгөм мөчүүд тодорно.
Цар тахалтай тэмцэх фронтын цөхрөл, үертэй тэмцэх далангийн хариуцлагыг хүлээх зориг, ядуурлыг бууруулах замд тэсвэр тэвчээр, "Чан Э"-г саран дээр гарах үеийн баяр хөөр, бахархал... Эдгээр хүмүүс, тэдний үйл хэрэг бидний зүрх сэтгэлд хүрч байсан.
Нэг гараараа тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж, нөгөө гараараа хөгжлийг ахиулж, эдийн засгийн өсөлтийг сөрөг байдлаас эерэг рүү чиглүүлэх ажлыг манлайлж, "13-р таван жилийн төлөвлөгөө" амжилттай өндөрлөв... Өнгөрсөн жилийн ололт амжилтууд бидний итгэлийг бэхжүүлж, хүч чадал өглөө.
Хувь хүн бүрийн хувь тавилан хоорондоо уялдаа холбоотой байж улс орон, үндэстний агуу түүх бүтэхтэй адил олны цуцалтгүй хичээл зүтгэл улс орон, үндэстнийг цэцэглүүлэн хөгжүүлдэг юм.
Өвлийн туйл болж хавар дахин ирж байна. 2020 оныг эргээд харах нь санаж дурсахын тулд, мөн илүү сайн сайхны төлөө...
Цар тахалтай тэмцэв

03-р сарын 23-нд Үхань хотын нэгдүгээр эмнэлгийн ажилтнууд Хубэйд дэмжиж тусалсан Гуандуний 14-р багийг нисэх онгоцны буудлаас үдэв.
Вирусний гэнэтийн дайралтад өртөж, цар тахал газар авав.
Цагаан хуяг дуулга, дайны чанга дуу, олон тооны цэргийн эмнэлгийн ажилтнууд вирусний эсрэг тэмцэж, тууштай, мэргэжлийн ур чадвараар "тахлын эсрэг" агуу бэхлэлтийг босгов. Машин механизмын хүрчигнэж оч үсэрч "Шэньшань" эмнэлгийг шуурхай барьж, барилга дээр хэдэн арван мянган ажилчид өдөр шөнөгүй "Хятадын хурд"-ыг харуулж, инженерийн гайхамшгийг бүтээсэн юм. Анхан шатны боловсон хүчин, жирийн иргэд хотын үндсэн үйл ажиллагаанд, гудамж бүрд туслах сайн дурын арми байгуулав.
2020 оныг эргээд харахад эдгээр сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийг дахин сэргээж, аюулт өвчний эсрэг урсгал сөрж алхсан дайчин баатрууддаа хүндэтгэл дэвшүүлье!
Ядуурлыг бууруулав

Тариаланчид шууд нэвтрүүлэг хийж бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь

Сычуань мужийн Атулиер тосгоны иргэн ган шатаар уулнаас бууж, таван үеэрээ амьдарсан "хадны тосгон"-той салах ёс гүйцэтгэж, шинэ амьдрал эхлүүлжээ. /05-р сарын 13-нд/
2020 он бол чинээлэг нийгмийг бүх талаар цогцоор нь байгуулах шийдвэрлэх ялалтын жил. Энэ жил Хятадад бүх тал хамтран ажиллаж, чинээлэг нийгмийг цогцлоон байгуулах шийдвэртэй ялалтын төлөө "ядуурлыг бууруулах хариултын хуудас"-ыг өргөн барилаа. Оны эхээр үлдсэн 5.51 сая хөдөөгийн ядуу буурай иргэд бүгд ядуурлаас ангижирч, ядуу буурай 52 хошуу бүгд ядуу нэрээ авч хаялаа.
Ажил сэргэлт

Анхуй мужийн Хуанэнгийн салхины цахилгаан станцын төсөл нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, мөн ажлыг сэргээхэд гол анхаарлаа хандуулан долоо дахь салхины цахилгаан үүсгүүрийг амжилттай өргөлөө.
Олон улсын хүнд, ээдрээтэй нөхцөл байдал, дотоодын шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын хүнд хэцүү даалгавар, ялангуяа коронавирусний хүнд цохилтын өмнө Намын төв хороо стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, нөхцөл байдлыг үнэн зөвөөр шүүж, сайтар төлөвлөж шийдвэртэй ажилласан. "Цар тахлыг хамгийн түрүүнд хянах", "Ажил, үйлдвэрлэлээ сэргээх", "Эдийн засгийн өсөлтийг сөрөг байдлаас эерэг рүү нэвтрүүлэх анхны улс орон"...
Энэ жил Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил түүхийн тэмдэглэлд тэмдэглэгдэн үлдэж болохуйц хариулт өглөө.
Үертэй тэмцэв

1998 оноос хойш Хятад улс энэ жил үерийн гамшигт нэрвэгдсэн бөгөөд томоохон гол, мөрөнд үер бууж, хэд хэдэн мөрөн нэгэн зэрэг үерлэж, Хөхмөрний дээд урсгалд их үер болж, 751 мөрний урсгал анхааруулах түвшнээс давсан үер болжээ.
Гамшиг тохиолдсон үед цэргүүд тушаалыг сонсонгуут хөдөлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж, яаралтай тусламж үзүүлэв.
Амжилт

Бээжин-Шун Ань хот хоорондын төмөр зам бүрэн ашиглалтад оржээ. Зураг дээр Фү Шин нэрэмжит галт тэрэг Шун Аний өртөөнд орж байгааг харуулав.
2020 он бол "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний эцсийн жил. Олон улсын болон дотоодын ээдрээтэй нөхцөл байдалд Хятад улс урагшилж, мэргэн ухаан, эр зориг, хариуцлагаа ухамсарлан, бэрхшээлийг ар араасаа даван туулж, бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах агуу зорилгод тууштай явж ирлээ. ДНБ-ий нийт хэмжээ 100 их наяд юаньтай тэнцэж байгаа бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 10,000 америк долларт хүрчээ.Хятад улс дэлхийн эдийн засагт илүү жинтэй болжээ.
Саранд гарсан нь

Чан Э-5 буцагч нь ӨМӨЗО-ны Дөрвөд хошуунд амжилттай газардав
12 дугаар сарын 17-ны өглөө эрт "Чан Э-5" буцаж ирэгч сарны дээжийг авчран, "Чан Э-5"-ын даалгавар бүрэн амжилттай болсон. Хятадын сар судлах төслийн "тойрон эргэх, газардах, буцах" гурван үе шаттай төлөвлөгөө хуваарийн дагуу "дууссан". Энэ нь мөн Хятадын Шинжлэх ухаан, Технологийн тэмцлийн 10 мянган метрийн гүн шумбалтыг амжилттай хийсний дараах бас нэг том ялалт юм.
