“Тогтвортой ногоон хөгжил”-өөр гол сэдвээ болгосон 2020 бүх дэлхийн эрчим хүчний интернэт (Ази) бага хурал 2-нд Бээжинд болов. Хуралд оролцсон дотоод гадаадын хүмүүс хэлэхдээ: бүх дэлхийн эрчим хүчний интернэт сүлжээг байгуулж, эрчим хүчний хөгжил хийгээд нүүрстөрөгч, эдийн засгийн хөгжил хийгээд нүүрстөрөгч зэргийг ангид байлгахыг биелүүлж, урт хугацааны турш олон оронд тулгарсан хөгжил хийгээд бохир бодисын гаргалтыг багасгах хоорондын зөрчилыг үндсээс нь зохицуулах болно гэжээ.
Ази тив бол бүх дэлхийдээ хөгжлийн хамгийн идэвх хүчин болон нөөц хүчинтэй бүсүүдийн нэг байж, бүх дэлхийн эрчим хүчний интернэт сүлжээний байгуулалтын чухал бүс болох юм. Азийн эрчим хүчний эх баялагийн хамтын ажиллагааг ахиулах явц нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд хүчирхэг том хөдөлгөгч хүч сэлбэх болно. Түүнчлэн бас бүс нутгийн хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, бүс нутгийн аюулгүй байдал хийгээд тогтвортой байдлыг ахиулах болно. Хятадын эрчим хүчний эх баялагийн үндэсний товчооны хяналт удирдлагын ерөнхий захирал Ли Е танилцуулахдаа: Сүүлийн жилүүдэд Хятад улс эргэн тойрны орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцээр харилцан саадгүй холбогдохыг гүнзгий ахиулсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Бид эрчим хүчний дэд бүтцээр харилцан саадгүй холбогдохыг тасралтгүй эрчимжүүлж, нөлөөлөх хүчинтэй, бэлгэ тэмдгийн чанартай төслүүд урагштай хэрэгжсэн байгаа. Хятад-төв Азийн байгалийн хийн хоолойн abc шугам, Хятад, Казахстаны түүхий нефьтийн хоолой, Хятад, Оросын нефьт хийн хоолой, Хятад-Мьянмарын түүхий нефть ба байгалийн хийн хоолой зэрэг хил дамнасан нефьт хийн хоолойг байгуулж, баруун хойд, зүүн хойд, баруун өмнө, тэнгис дээрх зэрэг нефьт хийн дөрвөн том импортын хоолойг бүрдүүлсэн байна. Түүнчлэн эргэн тойрны орнуудтайгаа цахилгаан дамжуулалтын сувгийн байгуулалтыг нэгтгэн ахиулж, ОХУ, Монгол, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг эргэн тойрны оронтой цахилгаан сүлжээгээр харилцан саадгүй холбогдохыг биелүүлсэн байна”гэжээ.
Тоо баримтын дагуу 2020 оны 09-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын цэвэр эрчим хүчний цахилгаан гаргах төхөөрөмжийн ерөнхий багтаамж 861 сая киловаттад хүрч, цахилгаан гаргах бүх төхөөрөмжийн нийт багтаамжийн 41.7%-ийг эзэлсэн байна. Үүнд усан цахилгаан 365 сая киловатт, салхин цахилгаан 223 сая киловатт, нарны цахилгаан 223 сая киловатт, цөмийн цахилгаан 49.89 сая киловатт, биомассын цахилгаан 26.16 сая киловаттад хүрсэн байна. Одоогоор ашиглаж байгаа нүүрсээр цахилгаан гаргах багц төхөөрөмжийн бохир хийн гаргалтын үзүүлэлт дэлхийн тэргүүний түвшинд оршиж, Хятад улс нэгэнт бүх дэлхийн хамгийн том цэвэр цахилгаан эрчим хүчний системийг байгуулсан байна.
Энэ оны 09-р сард Хятад улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 75-р чуулган дээр, нүүрстөрөгчийн оргил үе болон нүүрстөрөгч ялгаруулахгүй байх зорилт дурдаж, том гүрний үүрэг хариуцлагаа харуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээ болон идэвхтэй хариу тусгалыг хүртсэн байна.
ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Норов хэлэхдээ: бүх дэлхийн эрчим хүчний хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг ахиулахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: “Хятад улс ШХАБ-ыг үүсгэн байгуулагчийн нэг болсны хувьд, эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах, эрчим хүчний хувьсгалын стратегийг биелүүлэх, эрчим хүчний хангалтын олон зам суваг бүхий ногоон систем бий болгох, эрүүл тогтвортой хөгжлийн альтернатив энергийг бий болгох зэрэг талаар чухал бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа. Хүмүүс нийтэм үзэхдээ: Хятад улс бол олон улсын хамтын нийгэмлэг дэх хариуцлагатай нэгэн гишүүн байж, бүх дэлхийд нөлөөлөх хүчинтэй мөртөө өндөр эрх сүртэй юм, альтернатив энерги болон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар дэлхийн тэргүүн эгнээнд явж байна. Хятад улс бүх дэлхийн эрчим хүчний эх баялагийн интернэт сүлжээ байгуулах санаачлага дурдсан байна, энэ нь дэлхийн эрчим хүчний эх баялагийн хөгжлийн асуудлыг зохицуулахад том чухал хувь нэмэр оруулсан байна”гэжээ.
Энэ удаагийн бага хурал дээр бүх дэлхийн эрчим хүчний эх баялагийн интернэт сүлжээний хөгжил хамтын ажиллагааны комиссоос Ази болон олон бүсийн эрчим хүчний эх баялагийн интернэт сүлжээний судалгаа хийгээд төсөөлөлийн цуврал тайланг нийтэлсэн байна. Тайланд дурдахдаа: Азийн эрчим хүчний эх баялагт цахилгаан эрчим хүчний шаардлага их, нефьтийн хэрэглээ харьцангуй их байж, нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах үүрэг хүнд байсаар гэжээ. Тоо бүртгэлийн дагуу Азийн ус, нар, салхины эрчим хүчний эх баялаг бүх дэлхийд тус тус 47%, 28% болон 30%-ийг эзэлж, хүн ам, эдийн засагтайгаа урвуу хуваарилалттай байна.
