“Хаврын вакцин”-ы үйл ажиллагаа Тунис улсад эхэллээ
2021-04-16 09:50
Хятадын иргэдийг вакцинжуулах “Хаврын вакцин”-ы үйл ажиллагаа Тунис улсад албан ёсоор эхэллээ.
БНХАУ-аас Тунис улсад суугаа ЭСЯ-ны зохицуулалтын дагуу Тунис улсын цэргийн эмнэлэг энэ сарын 14-ний өдрөөс Хятадын Кэшин “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар Хятад иргэдийг вакцинжуулж эхэлснээр “Хаврын вакцин”-ы үйл ажиллагаа Тунис улсад албан ёсоор эхэлснийг илэрхийлж байна.
Тохиролцооны дагуу Тунис улсын цэргийн эмнэлэг 04-р сарын 14, 15-ны өдрүүдэд нийслэл Тунис хот дахь Хятадын 110 орчим иргэнд вакцин хийжээ. Нийслэлээс бусад хотуудад амьдарч буй Хятадын иргэдийг харгалзахын тулд Хятадын ЭСЯ Тунис улсын талтай хэлэлцэн, 15-ны өдөр бусад 5 мужийн эмнэлэгт 30 гаруй Хятад иргэнийг вакцинд хамруулахаар тогтсон байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
