solongonews
Буцах аялал оргил үедээ орлоо
2016-10-06 22:51
Хятад улсын баярын амралт дуусах шатандаа орж, буцах аялал оргил үедээ оржээ.

      Өнөөдөр Хятад улсын баярын амралтын 6 дахь өдрийг угтан авч, их амралт дуусах шатандаа орж, алс холын замд гарсан жуулчид аажмаар буцах аяллаа эхлүүлж, агаараар, төмөр замаар буцах аялал оргил үедээ орсон байна. Хятад улсын аялал жуулчлалын товчооны статистик тоо баримтын төвийн явуулсан ерөнхийлсөн судалгаанд харуулснаар, 10 дугаар сарын 6-нд Хятад улсын хэмжээнд аялал жуулчлалын газрын хүлээн авсан жуулчдын тоо нь давхардсан тоогоор 60 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар нэмэгдсэн байна. Аялал жуулчлалд зориулалттай зардал 47.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12,8 хувиар нэмэгдсэн гэжээ.

        Ийнхүү буцах аяллын зорчигчдын урсгалын оргил цаг эхэлж, Хятад улсын төмөр замын урьдчилсан тооцоогоор давхардсан тоогоор 11.6 сая зорчигчдыг тээвэрлэх ба 601 зорчигчдын галт тэргийг нэмж ажиллуулах юм байна.

        Зам тээврийн хувьд томоохон хотуудын чиглэлийн замууд түгжрэх байдалтай болж, нисэх онгоцны буудал, галт тэрэгний өртөө, холын замын автобусны буудал зэрэг замын хөдөлгөөний чухал газрууд түгжрэл ихтэй болжээ. Агаарын аяллын хувьд нисэх онгоцны тасалбарын үнэ үргэлжлэн өсөх хандлагатай болж, хямдралтай худалдаалах нь илэрхий багассан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл