Булгаа тахисан Баянбулагийн малчид
2017-07-11 23:05
Долоодугаар сарын 11-ний өдөр бидний сурвалжилгын баг Хулан шарга дааганы цөлийн баруун өмнө хэсэгт байрладаг Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Бошоотой сумны Баянбулаг багийн булаг тахилгын ёслолд оролцлоо.

Баян булгаа жил бүрийн билгийн тооллын 6 дугаар сарын 18-нд тахидаг уламжлалтай. Тус булгийг тойрон байрлах Амбан шар, Төгрөг шар нуур, Баянбулаг зэрэг багийн иргэд Баян булгийн булгийн эхэд ирж тахидаг. Булаг тахиж байгаа нь лус тахиж байгаа болохоор өглөө эрт луу цагт тахидаг. Өглөөний долоон цагаас есөн цагийн хооронд тахилгын үйл болдог. Тахилгад ном уншиж сан тавьж булгийн эхэнд цагаан балин өргөн булагтаа мөргөн бороо хур хайрлахыг залбирч даатгадаг.

Энэ удаагийн тахилгад хоёр зуу гаруй малчид хүрэлцэн ирж, тахилгад оролцсон. Тахилгын дараа малчид наадам зохион байгуулан, нутаг усныхаа навтаг савдгаа баясгадаг.



Зохиогч: Бэлтгэсэн: Мэргэнбилэг
Найруулагч: Bandi
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
