solongonews
Юн Мэй Берлиний кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорлоо
2019-02-20 15:58
69 дэх удаагийн Берлиний кино наадам 02-р сарын 17-нд хаалтаа хийв.

Ван Жинчүнь болон Юн Мэй нарын гол дүрийг бүтээсэн “Удаан өдөр зузаан хоног” кино Берлиний кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг тус тус хүртсэн байна.

Ийнхүү Олон улсын кино наадамд Хятад улсын кино буюу хятад хэлтэй кино шагнал хүртсэн нь анхны удаа болж, Хятадын түүхийг дэлхийд сонирхуулжээ.

Юн Мэй буюу Сэнжидмаа нь Хөххотод төрж өссөн бөгөөд 1995 оноос эхлэн 24 жил кино урлагт зүтгэж, “Мү Юний эрэгтэйчүүд”, “Удаан өдөр зузаан хоног”, “Хятадын ураг салалт”, “Элбэрэлт хөвгүүн”, “Асга хад” зэрэг олон сайхан кинонд гол буюу туслах дүрийг бүтээсэн байна.   

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл