Бээжингийн өвлийн олимпийн ”Алтан түлхүүр” -ийг танилцууллаа
2019-06-03 16:33
2022 онд болох Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд ”Өв ба шинэтгэл” нэрт худалдаа арилжааны форум баасан гаригт Бээжин хотноо болжээ.

Энэ үеэр олимпын наадмын шошго тэмдэгтийн тусгай зөвшөөрөлтэй нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь олимпын "Алтан түлхүүр" юм. Энэхүү түлхүүрийг цэвэр алтаар, гараар урласан бөгөөд олимпын наадмын үеэр ердөө 1000 ширхгийг худалдах аж. Алтан түлхүүр нь Хятадын ардын уламжлалт Азын цоожны хэлбэртэйн дээр дунд нь Бээжингийн өвлийн олимпын бэлгэ тэмдгийг товойлгон тодотгосон байна.
Олимпын сэдэвт бараа бүтээгдэхүүн худалдах нь Бээжин-2022 наадмын хүрээнд хийгдэх гол ажлын нэг бөгөөд Бээжин хотод зөвхөн өнгөрсөн оны байдлаар олимпын бэлгэ тэмдэгтэй, тусгай зөвшөөрөлтэй нийтдээ 140-өөд нэр төрлийн бараа худалдах долоон ч дэлгүүр нээгдээд байгаа аж.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх
