Хувь хүний орлогын татварт өөрчлөлт оруулав
2018-06-19 20:57
Хувь хүний орлогын татварт 7 дахь удаагаа өөрчлөлт оруулж байна.
БНХАУ-ын Санхүүгийн яамнаас энэ сарын 19-ний өдөр буюу өнөөдөр хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулсан тухай мэдэгдлийг албан ёсоор олон нийтэд зарласан байна.
Олны анхаарлын төвд буй хувь хүний орлогын албан татварт өөрчлөлт оруулах төслийг XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны III хуралд өргөн барьсан байдаг. Ийнхүү хувь хүний орлогын татварт 7 дахь удаагаа өөрчлөлт оруулж байна. Төслийн дагуу, хувь хүний орлогын татвар хураах доод хязгаарыг 3500 юаниас 5000 юань болгон дээшлүүлжээ.
Сангийн яамны бүртгэлийн тоо баримтаас үзвэл 2017 онд бүх Хятадын хувь хүний татварын орлого 1 их наяд 196 тэрбум 600 сая юаньд хүрсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
