solongonews
Ганц бие бүсгүйчүүд хайрын баярыг ингэж тэмдэглэдэг
2015-12-28 18:21
Валентины баяр удахгүй болох нь ээ. Гэхдээ ихэнх ганц бие бүсгүйчүүд өөрсдийн твиттер, фейсбүүк хуудаснаа ганцаардсан сэтгэл эсвэл сайн найзын тань залуугийн бэлэглэсэн бэлэг, сарнайны зургийг хараад ганцаардаж суух гээд байгаа юм биш биз. Мөн бусдын гоё сайхан байдалд атаархах эсвэл “ийм болох юмсан” гэх мэт эдгээр хүслийг сэтгэцийн өвчин гэдгийг сэтгэл зүйчид нотолсон.
Баярын өдрүүдийг алгасалгүй өөртөө зугаацах, эрхлүүлэх цаг завыг байнга гаргаж байгаарай. Тиймээс хосуудын баярын өдрөөр ганц бие охид маань юу хийж болох бол. 
 
Найзуудтайгаа хамт хөгжилд
Хамгийн дуртай газартаа  мөрөөдлийн ханхүүтэйгээ биш хамгийн дотно найзуудтайгаа өнгөрүүлвэл ямар вэ? Таныг гэр бүл шигээ хайрладаг, ойлгодог тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэх нь олон давуу талтай. Энэ өдөр болзоонд явах сайхан ч таалагдахгүй хүнтэйгээ хүчээр уулзана гэдэг хамгийн хэцүү.
 
Хайр уу, эсвэл дэлгүүр үү?
Энэ өдөр өөртөө цаг зав гаргах өдөр. Хайрын, хосуудын өдрийг үл харгалзан өөртөө цаг зав гаргаарай. Энэ өдрийг өөртөө зориулж, хамгийн дуртай цамц, унших дуртай номоо худалдан аваарай. 
 
Өөрийгөө эрхлүүл
Гоо сайхандаа анхаараагүй удсан юм биш биз. Зун биш гээд илүүдэл жинтэйгээ тэмцэхгүй, хөлийн эвэршсэн арьс, хугархай хумстай яваад байна уу? Өөрийгөө аль ч улиралд хайрлаж, эрхлүүл.
 
Найзууддаа бэлэг өг
Хамгийн хайртай эрхэм найздаа баярын бэлэг бэлдээрэй. Эсвэл найзуудын хооронд монита зохиож, бие биедээ бэлэг бэлдээрэй. Тэр өдрийн уур амьсгалыг ганц бие найзууд хоорондоо мэдрэх хэрэгтэй биз дээ. 
 
Сонирхолтой, галзуу төлөвлөгөө боловсруул
Баярын өдөр найзуудтайгаа хамт “галзуу” төлөвлөгөө боловсруулаарай. Нэг ёсондоо “сахилгагүй” төлөвлөгөө хэрэгтэй. Жишээлбэл хажуу ширээний найз бүсгүйн хамт явж байгаа  сайхан залуу руу сээтэгнэж хандраад үз. Мөн найзуудтайгаа тоглоом тоглоод шийтгэл нь хайрын өдөрт зориулсан байвал ямар вэ? Сайхан залуучуудын утасны дугаар цуглуулах хүртэл сонирхолтой биш гэж үү.
 
Ари 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл