ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааны талбайн барилгын ажил 8 дугаар сард дуусна
2017-05-12 21:43
ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааны талбай-Өвөр Монголын үндэсний цөөнхийн иргэдийн соёл, спортын төв яг одоо баригдаж байна.

Энэ оны 8 дугаар сард барилгын ажил дуусах аж. Уг барилга нь 2016 оны 2 дугаар сарын 19-нд эхэлж, энэ оны 4 дүгээр сард цахилгаан тоног төхөөрөмж болон чимэглэлийн ажил дууссан байна.
Өвөр Монголын үндэсний цөөнхийн иргэдийн соёл, спортын төв нь Хөххотын Шинэ хот дүүрэгт байрлах бөгөөд 139 га талбай газрыг эзэлж, барилга нь гол барилга, тоглолтын том танхим, бөхийн ордон, морин соёлын музей, нум сумын ордон, уралдааны талбай, машины зогсоол зэрэг бүтээн байгуулалтыг хамарч байна.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
