solongonews
Хятадын сайд Тедрост захидал илгээв
2021-08-26 10:55
Хятадын сайд Тедрост захидал илгээв

        БНХАУ-аас Женевт суугаа төлөөлөгчийн сайтын мэдээнд тэмдэглэснээр 08-р сарын  24-нд Хятад улсаас Женевт суугаа байнгын төлөөлөгч Чэнь Шү сайд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомд захидал илгээв. Ковид-19 халдварын эх үүсвэрийн асуудлаарх Хятадын байр суурийг дахин нотолж, Үхань хотын вирус судлалын хүрээлэнгээс вирус алдагдсан гэдэг магадлал туйлын бага гэдгийг онцлон, энэ бол Хятад-ДЭМБ-ын хамтран гаргасан халдварын эх үүсвэрийн тухай судалгааны тайланд дурдсан тодорхой дүгнэлт юм. Холбогдох талууд лабораториос вирус алдагдсан гэж үзэж байвал шударга зарчмаар Америкийн Детрик цэргийн бааз, Хойд Каролинагийн Их Сургуульд мөндөр байцаах ажиллагаа явуулах ёстой гэсэн байна.

Захидалдаа "Детрикийн тухай таамаг", "Хойд Каролинагийн Их Сургуулийн Баррикийн баг Ковид-19 халдварын судалгаа хийсэн тухай байдал" болон Хятадын 25 сая интернет ашиглагчдын гарын үсэг бүхий Детрик баазыг мөрдөн шалгах хүсэлт бүхий ил захидлыг хавсаргажээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл