solongonews
АЛСЫН ХАРААТАЙ ШАНЬДҮН
2017-11-20 18:23
Шаньдүн мужийн Ардын засгийн газар, Хэвлэл мэдээллийн алба, Шинжлэх ухаан Технологийн товчоо, Шаньдүн сайтаас зохион байгуулсан ”Шинэ эрчим хүч, шинэ хөгжил” сурвалжилгын аянд хамрагдан Шаньдүн мужтай танилцах завшаан надад тохиосон юм.


 Газар нутгийн хувьд томгүй хэрнээ хүн амын тоогоороо Хятад улсдаа хоёрдугаарт ордог. Эдийн засгийн хувьд Хятад улсдаа гуравдугаарт жагсах баян чинээлэг мужуудын нэг болох Шаньдүн. Нийтдээ 155.8 мянган кмІ газар нутагтай, 99.46 сая хүн амтай энэ муж Хятадын зүүн хэсэгт, Шар мөрний адагт оршдог. Бөхайн тэнгис, Шар тэнгисээр хүрээлэгдсэн Шаньдүн муж нь зүүн тийшээ Япон, Солонгосын хойг, баруун хойшоо Хубэй муж, өмнө зүгт Хэнан мужтай хил залгаа юм. Нийтдээ 17 хот, 138 дүүрэгтэй ажээ.
Энэ удаагийн сурвалжилгын арга хэмжээнд Беларусь, Вьетнам, Тажикстан зэрэг улс болон ”Солонго” мэдээллийн төвийн сэтгүүлч миний биеийг багтаасан Хятад улсын олон муж хотуудаас ирсэн 50 гаруй сэтгүүлчид таван өдрийн сурвалжилгын аянд мордсон юм.


Шаньдүн муж нь Хятадын таван ариун оргилын нэг гэж нэрлэгддэг Тайшань уул, алдарт Күнзтэй холбоотой түүх дурсгалын газрууд, далайн гаралтай бүтээгдэхүүн, үзэсгэлэнт байгаль гээд олон зүйлээрээ жуулчдын анхаарлыг татдаг газар. Шаньдүний ирээдүйн хөгжлийг “Уул нь ногоон, ус нь тунгалаг Шаньдүн” гэсэн тавхан үгээр томьёолжээ. Энэ муж усан онгоц, хурдны галт тэрэгний үйлдвэрлэл, эрдэнэ шиш, улаан буудайн тариалалт, далайн гаралтай бүтээгдэхүүн зэргээс их хэмжээний орлого олдог бөгөөд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Хятадад эхний гуравт ордог.
Аялал жуулчлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, түүх дурсгалыг өөрийн давуу тал болгон хөгжүүлж байгаа ч энэ удаагийн сурвалжилгын сэдвийг Шаньдүн мужийн аж үйлдвэрлэлийн хөгжил тэр дундаа орчин үеийн шинэ аж үйлдвэрлэл түрэн хөгжиж байгаа байдал болон хуучин аж үйлдвэрлэл нь хэрхэн цаг үетэйгээ зохицон орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, сэргэн цэцэглэж байгаа талаар танилцуулахаар арав гаруй компани нэгжийг бидний сурвалжилгын хөтөлбөрт оруулсан юм.
Сурвалжилгын анхны гарааг цахилгаан станцын харуул хийдэг робот үйлдвэрлэдэг Шаньдүн мужийн Лү Нэн ХХК-тай танилцах байсан. Эндээс бүхий л хөгжил шинэ техник технологийн дэвшлийг харж болно. Лү Нэн ХХК-ийн үзэсгэлэнгийн танхим, үйлдвэрлэлийн тасагт 20 гаруй төрлийн роботыг дэлгэж, үйлдвэрлэлийг танилцуулав. Ерөнхий захирал Шюй Вэй хэлэхдээ, “Одоо хүмүүс роботын тухай илүү их ойлголттой болсон. Үнэндээ 1999 оноос эхлэн манай техникийн ажилтнууд робот үйлдвэрлэх талаар бодож байсан. Улсын сүлжээний Шаньдүн дэх цахилгаан станцын бүрэн эзэмшлийн компанийн хувьд цахилгаан станцын системийн ажлын орчны аюулгүй байдал, цогцолбор болон олон талт ажлын объектив цогцолборыг бид маш нарийн судалсан. Үйл ажиллагааны ажилтнуудыг энэ хатуу орчноос хэрхэн яаж чөлөөлөх талаас нь бид роботоор эдгээр ажлыг гүйцэтгүүлэх төлөвлөгөөтэй бүтээж эхэлсэн. 2001 онд Хятад улсад цахилгаан станцыг хянаж шалгах анхны роботыг гаргаж, тэр нь бидний байнгын од  бүтээгдэхүүн болсон” гэв.


Одоогоор энэ компанид 500 гаруй ажилтан судалгаа, хөгжлөөр 200 гаруй хүн ажиллаж, тэдний бүтээсэн робот нь газар дээр гүйх, нисэх, цэнэглэх, өөрчлөх зэрэг олон төрлийн үйлдлээр өөрийн ажлаа гүйцэтгэж байна. Зургаа дахь үеийн робот нь удахгүй зах зээлд гарах гэж байгаа аж. Ингэж Лү Нэн компани нь Хятад даяар улсын гадаадад гаргаж байгаа роботыг илүү ухаалаг болгосоор байгаа юм. Лү Нэн компаниас гараад бид Сэн Чуань (Утга нь Ариун булаг) компанид хүрэв. Энэ компани нь эрдэнэ шишний хог хаягдал гэж тооцогддог ургамлын ишийг боловсруулан хувцас хийдгээрээ алдартай.
Сэн Чуань (Утга нь Ариун булаг) компанийн захирал сэтгүүлч бидний нүдний өмнө туршилтын гэрлийн чийдэнд тэдний үйлдвэрлэсэн хувцсыг хүргэхэд гэрлийн чийдэн цэнэгтэй залгагдаж гэрэл асав. Энэ нь тэдний үйлдвэрлэлийн шинэ бүтээл болох дамжуулагч ширгэх, эрдэнэ шишээс шинээр боловсруулсан дамжуулагч графен болно. “Графен”-ы бизнест хүч үзэж, “графен”-ы хувцас, цахилгаан дамжуулагч зэргийг хийж улсын дотоод гадаадад гаргаж байна. Графен бол хүн төрөлхтөн урьд өмнө ашиглаж байгаагүй, “ид шидийн” мэт гайхамшигт материал, маш нимгэн, бараг л тунгалаг, дөнгөж нэг атомын зузаантай, хуудас хэлбэрээр оршдог цэвэр нүүрстөрөгч (карбон) юм. Үүнийг ашиглан хүн төрөлхтөн хувцас хийж эрдэнэ шиш тарьдаг тариачдын орлогыг нэмэгдүүлж, хэрэглэгчдэд ч сайн чанарын хэрэглээг бэлэглэж байгаа нь бахархмаар, бас ч гайхалтай.
Бидний сурвалжилга үргэлжилсээр...


“Шинэ эрчим хүч, шинэ хөгжил” сурвалжилгын аяны хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 12-нд Шаньдүний ”Дүн Э Э Жиао” нэртэй илжигний арьсыг боловсруулан, түүнээс гарсан шимт зүйлээр хүнс, эм гаргадаг компанид хүрч, үйлдвэрлэх явцтай нь танилцлаа.
Э Жиао гэдэг нь илжигний арьсыг чанаж боловсруулан гаргасан зүйлээ (цавуу) хэлдэг юм билээ. Тэр нь цус алдалт, цусны дутагдал, сэтгэлийн хямрал, уушги болон ханиалгын эсрэг маш сайн эмчилгээ болдог байна. Шаньдүн мужийн Дүн Э шяниас эх үүсэлтэй бөгөөд одоогоор 3000 гаруй жилийн түүхтэй болжээ. Энэхүү гайхамшигт зүйлээ энэ нутгийн ард сайхан уламжлан хөгжүүлж, олон төрлийн бүтээгдэхүүн болгон Хятад улс, улсын гадаадад гаргаж байна.
Интел Групп нь өндөр технологийн үйлдвэрлэлийн бүлгүүдийн олон талт хөгжлийг харгалзан үздэг гол байгууллага, Бээжин, Наньжин, Жинин, АНУ-д  судалгааны төвийг байгуулсан байдаг. Шаньдүн мужийн Жинин хотод ерөнхий суурингаа байгуулав. Интел Мэдээллийн Технологи ХХК нь Интел группийн дизайн, боловсруулалт, үйлдвэрлэл, зах зээлийн хөгжил, борлуулалтын дараах үйлчилгээ зэрэгт мэдээлэл хангана. Энэхүү өндөр технологийн компаниас ярилцлага авахад компани нь судалгааны төв, үүлэн тооцоолуур платформ, мэдээллийн агуулах зэрэг нь сэтгүүлчдэд их сонирхолтой санагдаж байлаа. Интел группийн энэ том хүрээнд Интел Мэдээллийн Технологи ХХК-иас бусад Интел бага хүүтэй зээлийн компани, Интел Биотехнологийн компани (Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн), Интел Шинэ материал ХХК хамрагдаж байна.


Мөн бид Жин Янган архины үйлдвэрт хүрлээ. Уг үйлдвэр нь барын баатар Ү Сунгийн (Хятадын олон ангит кино “Сүй Ху шаштир” дээр гардаг баатар) нутаг болох Ян Гү шяньд байрладаг бөгөөд 1950 онд байгуулагдсан. Одоогоор Шаньдүн мужийн тарианы дарсны үйлдвэрлэлийн гол үйлдвэрлэлийн компани болно. Энд бид архины үйлдвэрлэлийн явц, уламжлалт шинэ үйлдвэрлэлийн хүчийг хэрхэн шинэчилж, хөгжүүлж байгаа талаар танилцаж сайхан сархдаас нь амсан амсан аяны жолоо залсан билээ.


Гурав дахь өдөр нь бид Шаньдүн мужийн чухал төслийн байгуулалтын нэг, улсын анхны томоохон уламжлалт соёлын хүрээлэн-Ян Жөү Шинлүн соёлын паркаар зочлов. Хятадын хамгийн анхны гэр доторх том хэмжээний бурхан шашны цогцолборыг байгуулсан энэхүү соёлын сэдэвт парк, хүн төрөлхтний симуляци, тэнгэр, Буддын цэвэр газар, дэлхийн хамгийн сүүлийн үеийн үзэл санаа, өндөр технологийн төгс хослолыг нэрлэж, жуулчдад чөлөөт аяллын дунд уламжлалт соёлын тав тухтай, хайр энэрэнгүй байдлыг мэдрэх боломжийг олгодог. Эндээсээ бид Интел группийг зорилоо.
Сурвалжилгын дөрөв дэх өдөр бид Ли И хотод хүрч, Лүнань эмийн үйлдвэрлэлийн групптэй танилцав. Лүнань эмийн үйлдвэрлэлийн групп нь 30 жилийн турш “Шинэчлэлээр хөтөч, шинжлэх ухаан, технологийг тэргүүлэх чиглэл болгон, зах зээлээр төв болгох” хөгжлийн стратегийг чанга хатуу баримтлан, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний чанар, брэндийн бүтээн байгуулалт, компанийн соёл зэрэг талд амжилтад хүрч, Хятад улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх аж ахуйн нэгжид жагсах болов. Уг групп нь улсын дотоодын болон гадаадын 100 гаруй судалгааны хүрээлэнгүүдтэй техникийн хамтын ажиллагаатай болж, үйлдвэрлэлийн технологийн төвийн инновацийн чадавх нь үндэсний эм эмнэлгийн аж ахуйн нэгжийн тэргүүн эгнээнд жагсаж, олон улсын болон дотоодын шинэ бүтээлийн патентыг 1000 гаруй, 500 гаруй эрх бүхий патентыг зарлаж, дотоодын эм эмнэлгийн үйлдвэрлэлийн хоёрдугаарт орж явсан зэрэг нэр нөлөө сайтай групп аж.


Аяны хамгийн сүүлийн өдөр Шаньдүн мужийн Ри Жао хотын Яа Тай Сэнбө цаасны үйлдвэрлэлийн компаниар айлчиллаа. Цаас үйлдвэрлэх тухай ярихад олон хүмүүст “Эрчим хүчний их хэрэглээ” болон “Их бохирдол” бодогдох байх. Яа Тай Сэнбө цаас үйлдвэрлэх компани сэтгүүлчдэд цаас хийх тусгай зориулалтын ой тарих, модон чип, зутан, цаас, цаасан бүтээгдэхүүн програмуудыг танилцуулж,  үйлдвэрлэлийн үйл явц, түүнчлэн эрчим хүч хэрхэн хэмнэх, байгаль орчныг хамгаалах цаасны үйлдвэрлэл, бохир ус цэвэрлэгээний технологи, цэвэр үйлдвэрлэл, дахин боловсруулах эдийн засаг бүр нэгэн дор явагддаг орчин үеийн үйлдвэрлэлийн ногоон хөгжлийн ”хичээл” орлоо.


Үнэхээр ч байгаль орчин, түүх соёлын дурсгалт газрууд мөн орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн энэ муж чанартай бараа, сайн үйлчилгээ, сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлсэн машин механизмын үйлдвэрлэл басхүү том боомт, татваргүй бүс гээд олон зүйлээрээ бусдын анхаарлыг татаж, давуу талаа түшиглэн дэлхийн дэвшсэн хөгжилд мөр зэрэгцэн урагшлах алсын хараатай өнгө төрхөө өдрөөс өдөрт өөрчлөн шинэчилж байна.

Зохиогч: Ц. Урантунгалаг
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл