Сүүлийн үед Хубэй мужийн хөл хориог цуцалснаар 28-ны өдрийн байдлаар мужийн 4.6 сая хүн ажлын байрандаа буцаж, Хубэй мужийн дотоодод 1.8 сая, бусад мужид явсан хүн 2.8 сая болсон байна.
Бусад мужид явсан хүмүүс голцуу Гуандун, Жэжян, Жянсу, Фүжянь зэрэг далайн эргийн нутаг ба зүүн хойд нутгийг зорьсны дотор Гуандун мужид очсон нь 40 гаруй хувийг эзэлжээ.
Хубэй мужийн зарим нутгийн авто замын зорчигч тээврийг сэргээснээр хүмүүс эрүүл мэндийн код ба ажлын байрандаа буцах бичиг авсны дагуу тасалбар худалдан авч, зорчих боломжтой болжээ.
Зарим нутгийнхан ажилтнаа татах тусгай машинаар үйлчилж, интернэтээр өгсөн захиалгыг зөвшөөрсөн нөхцөлд тусгай машинаар буцаж болох юм.
Ажил амьдрал хэвийн байдалд орж байна. Өдөр бүр ажилдаа гарч буух нь саадгүй байгаа ч биеийн халууныг хэмжих шаардлагатай. Аль болохоор хамгаалалтаа сайтар хийж, хүн олон газарт бага очихыг хичээж байна хэмээн Хубэй мужаас ажлын байрандаа буцсан хүмүүс ярьж байна.
