solongonews
Монгол охин оюуны спортын тэмцээний дэлхийн аваргаар тодров
2018-11-07 21:29
Дэлхийн даамны холбооноос зохион байгуулж байгаа 2018 дэлхийн даамны өсвөрийн манлай шалгаруулах тэмцээн 10-р сарын 28-ны өдрөөс 11-р сарын 04-ний өдрүүдэд Беларусийн хоёр дахь том хот Гомель хотод зохиогдож, Хятадын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны монгол охин, дэлхийн мастер Сая өсвөрийн багт алтан медаль хүртсэн байна.

Хятад улсын төлөөлөгчийн багийн энэ удаагийн тэмцээний цорын ганц алтан медалийг хүртсэн ба даамны тэмцээний залуу дэлхийн аварга болсон байна.

Энэ удаагийн дэлхийн даамны өсвөрийн манлай шалгаруулах тэмцээнд нийт 15 улсын 250 шатарчин оролцож, 8 баг хуваан өрсөлджээ. Хятад улсын багийг төлөөлж тэмцээнд оролцсон Өвөр Монголын шатарчин Сая эмэгтэй 20 насны багт манлайлж, алтан медалиар энгэрээ мялаасан байна. Өвөр Монгол оюуны спортын тэмцээний чиглэлээр түүхэнд дэлхийн манлай шалгаруулах тэмцээний анхны алтан медаль болон дэлхийн аваргаар шалгарсан явдал болно.

19 настай Сая аавын нөлөөгөөр багаасаа даам тоглох дуртай болж, 2011 онд Хятадын өсвөрийн даамны манлай шалгаруулах тэмцээнд тэргүүлж, тэр жилдээ Азийн манлай шалгаруулах тэмцээнд оролцож, 5 дугаар байранд оржээ. 2017 онд Азийн даамны манлай шалгаруулах тэмцээнд манлайлж, Азийн аваргаар тодорсон байна. Саяын өнөөдрийн амжилт нь түүний аав А.Гансүхтэй салшгүй холбоотой юм. А.Гансүх Хятадын хамгийн анх даам тоглосон хүн. Тэрээр улсын ангид дасгалжуулагчаар ажиллаж байжээ. 

Зохиогч: Бэлтгэсэн: Зун
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл