Их Британийн "Таймс" сонин 05-р сарын 30-нд гаргасан 2018 оны дэлхийн нэр хүндтэй их сургуулиудын жагсаалтад Хятадын эх газрын 6 их сургууль "дэлхийн топ 100"-д багтсан нь тооны хувьд өнгөрсөн жилийнхтэй адил байна.

Үүнд Чинхуа их сургууль, Бээжингийн их сургууль, Жэжяны их сургууль, Фүданий их сургууль, Хятадын технологийн их сургууль, Шанхайн зам харилцааны их сургууль багтжээ. Чинхуа их сургууль 14, Бээжингийн их сургууль 17 дугаарт орж, өнгөрсөн жилийнхтэй ижил буюу Азийн бүсэд Токиогийн их сургуулийн ардхан оров. Хятадын технологийн их сургууль энэ жил анх удаагаа топ 100-д багтжээ.
Хятадын Хонконгоос Хонконгийн их сургууль, Хонконгийн технологийн их сургууль, Хонконгийн Жуньвэнь их сургууль, Хятадын Тайвань нутгаас Тайваний их сургууль "Дэлхийн топ-100" шилдэгт багтсан байна.
"Таймс" сонины дэлхийн их сургуулийн жагсаалтын эксперт Фил Бат: Хятадын их сургуулиуд дэлхийн тэргүүний сургуулиудын эгнээнд орох зам урт байгаа хэдий ч Хятадын Засгийн газраас их дээд боловсролд үргэлжлэн санхүүжилт хийж, Хятадын дээд боловсролын олон улсын нэр хүнд улам дээшлэхийн хэрээр Хятадын их сургуулийн хөгжил дэвшлийг баталгаажуулах болно гэжээ.
